Алиса гайхамшигт орноор
by Zangga
Үнэн гоё Трип Хоп дуу болсон санагдав. Аймар зохиомжилсан байна шү.
Энэ ондоо багтаад Тим Буртоны найруулж байгаа 'Алиса гайхамшигт орноор'-н кино нь гарчих байх. Жонни Депп бас мэдээж тоглож байгаа гэсэн. Энэ үлгэр ч одоо юуу вэ ааль 1865 онд анх бичигдэж дуусан гэнэ. Биднүүсийн сайн мэддэгээр бол 1951 онд Диснэй хүүхэлдэйн киног нь хийснээр олны хүртээл босон юм шиг байна. Их гоё гоё харилцан яриануудтай үзэх тусам өөр олон шинэ зүйлүүд гарч ирээл байдын. Манай муу Sam- н ганц шүтээн нь байгаам хэхэ. Нэг хэсэг Алиса гэж дууддаг байлуу яалаа?! lol
Алиса : -Аль замаар нь би явах вэ?
Муур: - Чи хаашаа явахыг хүсэж байгаа юм?
Алиса: Би мэдэхгүй байна
Муур: Хэрэггүй асуулт байна, тэгвэл аль замаар нь ч явсан чи хаа нэгтэй тйишээ хүрэх болно.
- Бид түүнийг яст мэлхйи гэж дууддаг, яагаад гэвэл тэр өөрөө тэгэж дуудаарай гэсэн.
Муур: Өө гэснээс чи мэдмээр байгаа бол тэр тийшээ явсан.
Алиса: Хэн?
Муур: Цагаан туулай
Алиса: аан тэгсиймуу
Муур: Хэн яасан гэж?
Алиса: Тэр тийшээ явсан
Муур: Хэн?
Алиса: Цагаан туулай
Муур: Ямар цагаан туулай?!
Алиса: Та чинь өөрөө тэгэж хэлээгүй билүү
Муур: Чи толгойн дээрээ зогсож чадахуу?
санаж байгаа нь л энэ хэд байна. Жоохон байхад үзчээд энэ ягаан муурнаас үхтэлээ айдаг байж билээ хэхэ. Яагаад ч юм мэдкү. Одоо ч гэсэн харахаар, яриаг нь сонсохоор эвгүйцээд байдын.
Энэ хүүхэлдэйн киног Хятадад гаргахыг хориглож байсан юм гэсэн. Яасан гэсэн чинь амьтад болон амьгүй эд зүйлсийг хүний түвшинд авч үзлээ гэж тэгсэн гэнээ хэхэ мөн шалтаг олвоо.
'Алиса гайхамшигт орноор' бол мэдээж маш сюрреалист үлгэр. Сюрреаллист биш үлгэр ч гэж юу байхав хэхэ. Тийм болоод Сальвадор Дали 'Алиса гайхамшигт орноор'-г өөрийн хэв маягаар зурсан маш ховор хэдэн зураг байдаг юм байна.