The Beatles’ last show ever

The Night That Changed America: A Grammy Salute to the Beatles

Read More: Keith Urban and John Mayer Perform at Beatles Grammy Tribute | http://theboot.com/keith-urban-john-mayer-beatles-grammy-tribute/?trackback=tsmclip

           The Night That Changed America: A Grammy Salute To The Beatles өчигдөр болж өнгөрсөнийг үзээд энэ тоглолтын талаар бичье гэж бодлоо :D
The Night That Changed America: A Grammy Salute to the Beatles

Read More: Keith Urban and John Mayer Perform at Beatles Grammy Tribute | http://theboot.com/keith-urban-john-mayer-beatles-grammy-tribute/?trackback=tsmclip
           Битлз хамтлаг хамгийн сүүлийн тоглолтоо хийснээс хойш 45 жил 10 хоног өнгөрчээ. Хийх хийхдээ дуу бичлэгийн студийнхаа дээвэр дээр хийснийг Across the Universe, Let It Be баримтат кинон дээрээс харж байсан байх. Тоглолтоо хийхээс өмнө энд тэнд учир нь үл ойлгогдох граффити маягийн бичиг зураг энэ тэрээр реклам маягийн юм хийсэн ч тэрийг нь хэн ч ойлгоогүй гэдэг. “Get Back” явж эхэлмэгц тэр хавийн хүмүүс цугларч, Лондон хот даяар жигтэй явдлын талаар ярилцаж байшингых нь гадаа шавж, ойр хавийн балкон, дээвэр дүүрсэн ба Лондоны цагдаа нар оршин суугчдын амар амгалан байдалд халдсан уг явдлыг зогсоохыг оролдсон ч яаж ч чадахгүй байжээ. Цагдаа нар нэвтэрч орж ирхээс өмнө 41 минутын ямар ч бэлтгэлгүй тоглолт болж өнгөрөв.                                                     
           Ринго Старр уг тоглолтынхоо талаар 'ийш тийшээ явж тоглолт хийхээс хамаагүй амар, тэглээ ч урьд нь хэн ч ийм тоглолт хийж байгаагүй шүүдээ, бид амьд тоглолтын тогтсон хэв маягийг эвдэхийг оролдсон' гэжээ. Уг тоглолтоос хойш жилийн дараа 1970 онд хамтлаг албан ёсоор тарсан гэдэг ба энэ тоглолтыг эс тооцвол 1966 оноос хойш ямар ч тоглолт хийгээгүй ч шинэ уран бүтээлүүдээ хийсээр байжээ. Би одоо хөгшрөөд байнууу ийм уярч хайлсан хүн юмуу энэ бичлэгийг үзээд уйлах гээд байх юм хахах