Jeff Buckley- Grace
by Zangga
Ёстой юм бичнэ гэж амлаад байсан хүн нээрээ юу ч бичихээ мэдэдгүй юм байна, хов хоосон байдаг юм байна хэхэх. Гайхаад байж байсан утас дуугараад дуудлаган дээр тааруулсан дууг л нээрээ бичье гэж бодлоо, бичвэл юм өгнө шүү гэцэн л юм шиг байх юм. Гайхалтай чадалтай хоолой байгааз. Жефф Баклейн эхний бөгөөд эцсийн цомгийн дуу, мөн эхний клип нь болж цацагдсан дуу гэсэн. Жефф бороотой гунигийн нэг өдөр онгоцны буудал дээр найз охиноо гаргаж өгч байхдаа энэ дууных нь шүлгүүд хөвөрч байжээ. Дууныхаа талаар өөрөө 'Чи жинхэнэ хайртайгаа учирсан цагт үхэл ч тийм аймшигтай санагдахгүй' гэжээ. Дууны үг ч ая нь ч миний цаг иржээ, би үххээс айхгүй байна гэж л дахин дахин давтаад байгаа юм шиг санагддаг. Аавынх нь нэрийг хэлэхэд яаж хүлээж авч байгааг анзаараарай, миний бодлоор өөрийг нь Тим Баклейн хүү гэдгээр нь хүмүүс хараад байхар их эвгүйцдэг байсан юм шиг.