Саяхан Голландын нэг эрдэмтэн зүгээр нэг өрөөн дотор үүлийг хиймлээр бий болгосон байна. Энэ үүлийг гаргахын тулд өрөөний температур, чийг, нар салхи, тог нтрийг нь маш нарийн зохион байгуулж үүсгэсэн гэсэн. Харин урд нь номноос олж уншсанаар бол бүр 1911 онд Англид нэг эрдэмтэн лаборатори дотроо хиймэл үүлний бүр танхимтай байсан ба чийгшүүлэгч энгийн төхөөрөмж ашиглаал агаарыг хөргөж үүл үүсгэж байсан юм гэнэ. Энэ туршилтыг зүгээр л уулын оргил дээрээс үүл үүсч байгаа явцыг харж хэвтсэн эрдэмтэн энгийн аргаар хийчихэж болох юм байна гэж санаа орж ирсэн гэсэн. Энэ туршилт нь цаашаа бүр бөөмс судлалын ажилд маш үнэтэй хувь нэмэр оруулсан юм гэдэг.