Smells like John B

by

Beach Boys-н Sloop John B-н дууны үг дээр Nirvana-н smells like teen spirit-н аяыг нэмээд янзын бүтээл гарчээ. Гэхдээ ер нь ямар ч дууг ая нь л аварч чаддаг санагддийн, миний бодлоор бол дууны үг нь хачин байх тусмаа дууг чимэж өгдөг. Харин зүгээр нэг шүлэг нөгөө puzzle(монголоор яг юу гэж нэрлэдгийг нь даанч мэдкүмда) тоглодог шиг яг таг байрандаа орцон тийм л байвал гоё, гэхдээ мөр сүүл холбох биш шүү. Дуу болж болох шүлэг, дуу болж чадку шүлэг гэж 2 хуваадаг байх, сайн мэдкүэ хэхэ. Гоё шүлгийг тэнэг аяанд оруулах эсвэл гоё аяыг тэнэг шүлгэнд оруулах тохиолдлууд зөндөө байдагда. Надаа лав Монголын ороок хамтлагуудын(ойрын үед гарч ирсэн хамтлагууд тооцогдохгүй) шүлэг нь дажгүй мөртлөө ая нь сонин санагддаг, уран цэцэрхэл ихтэй харин сонссон хөгжим нь бага болохоор тийм байдаг юм боловуу, бүү мэд. Тиймээс энэ дууны ая нь угаасаа тасарцан болохоор ямар ч шүлэгтэй байсан мөн л тасрах юм :P
аан тийн ер нь поп дуунуудын шүлэг нь хайрцаглагдчихсан санагддаг, бүгд төстэйдүү гэх гэсийн хэхэ.
Чиний минь ....
Чин зүрхийг ...
Миний хайрыг мэдрээч
Мөнхөд хайрлах болно ч гэдиймуу. орооок дууу ийм байдаггүй, байгаа ч гүүү