No place to hide

by

Сая нэг гадаад сайтнаас мэдээ уншиж байсан чинь бүр инээд хүрээд хэхэ. Шведын цагдаа нар Google Earth-г ашиглан хууль бус марихуанагын тариалангийн талбайг илрүүлжээ. Google Earth-р юм харж байсан цагдаа тус нутгийн эрдэнэ шишийн талбай дотор хэсэг газар өөр өнгөөр ялгарч харагдахыг анзаарчээ. 16 тариалагчтай ба 7,500 квадрат метр газрыг хамарсан нууц тариалангийн талбайгаас 1,2 тонн, 780.000 долларын марихуанаг хураан авсан гэнээ. Бурхан бүгдийг харж байгаа бултах газар үгүй гэдэг шиг Гүүглээс юм нууна гэж гонж болжээ