Green Ub

by



Манай Зөгий Радио 107 - н зүгээс энэ 4-р сарыг Цэцэрлэгжүүлэлтийн 107-р аян хэмээн зарлаад байгаа билээ. Энэ аянтай холбогдуулан 2010.04.25 нд нэгэн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хувьд гэвэл мод тарих ч юм уу цэцэг тарих ч юм уу ямар нэгэн үр дүнтэй зүйл хийнэ. Яг энэ арга хэмжээнд юу хийх талаар та бүхний санал мөн та бүхний оролцоо маш чухал учраас энэ арга хэмжээнд өргөнөөр оролцох байх гэж найдаж байна. Оролцох хүсэлтэй залуус манай радио-н 88993639 дугаар болон энэ бичлэг дээр сэтгэгдлээ үлдээх маягаар мөн bzzz107@yahoo.com - руу мэйл илгээж болно. Одоо-н байдлаар манай Зөгий Радио 107-н зөгийнүүд бүгд + Монголын Жиргээчид-н клуб + Зөгий Радио 107-н зарим нэг байнга-н сонсогчид оролцохоор болоод байна. Та ч гэсэн бидэнтэй нэгдэж амьдралынхаа нэг ч гэсэн өдрийг илүү сонирхолтой , үр дүнтэй өнгөрүүлнэ гэддэгт итгэлтэй байна. Маш гоё өдөр байх болно шүүү 2 мод тарьлаа гэхэд нэг нь ч гэсэн ургах болнооо :)