Сур: Are you a mod or a rocker?
Ringo: I'm a mocker.
Ёооох тэдний хэл яриаг гүйцнээ л гэж байхгүй, ялангуяа Жоных. муусайн сэтгүүлчдийн асуултуудыг бол булай болгож байгаамда хаха, өшөө зөндөө л байна эхний хэдээс нь орчуулав, цаашаанаа татаж үхэх гээд бичиж ч чадкуун :P
Сур: Та нар Германы залуу үеийнханд юу гэж тусгайлан хэлмээр байна вэ?
John: Битлзийн цомгийг худалдаж аваарай
Сур: Хүмүүс та нарыг хөөргөж магтах нь та нарт хэр их нөлөөлж байнада?
John: Би жоохон хамраа сөхөх гээд ирхээрээ Рингог хардаг юм. Тээд бид төгс биш гэдгээ ухаардаг.
Сур: Та үсээ засуулахгүй юмуу?
George: Би өчигдөр засууласан шүү дэ
Ringo: Өө та түүнийг өчигдөр л хардаг байждэ
Сур: Өсвөр насныхан та нарыг дуурайж Битл маягийн хиймэл үс зүүх нь ямар санагддаг вэ?
John: Бид нар Битл маягийн хиймэл үс зүүдэггүй шдэ.
Сур: Та нарын фенүүд чинь цөөрөөд байвал та нар юу хийх вэ?
John: Мөнгөө тоолно
Сур: Та нарын хэн нь ч хөгжмийн нот уншиж бичиж чаддаггүй гэж үнэн үү?
Paul: Бид ерөөсөө мэдэхгүй ээ, бид яаж дуугаа бичдэг вэ гэвэл би Жон руу шүгэлддэг тэр эргүүлээд над руу шүгэлддэг.
John: Төлөвлөгдөөгүй үед олны өмнө гардаггүй ээ, Бидэнд хангалттай, тоглолтгүй л бол зочид буудлын өрөөндөө бүгэж байсан нь дээр
Сур: Ийм байх нь та нарт яг л торонд орсон амьтад шиг санагдахгүй байнуу?
John: Үгүй ээ, бид өөрсдөө хооллодог л до
Сур: Паул, чи миний хүүтэй их адилхан юмаа
Paul: Чи миний ээжтэй огтхон ч төсгүй байна.
Сур: Ринго, та яаж нэг дор 4 бөгж хуруундаа зүүдэг байнаа?
Ringo: 6-г зүүвэл их хүнд болно шдэ
Сур: Өнөөдөр танай онгоцны хөдөлгүүр чинь шатаж эхэлхэд танд юу бодогдсон бэ?
Ringo: Битлзүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг эхэлж онгоцоос гаргах
Сур: Та нарын карьерт юу хамгийн их аюултай вэ? атомын бөмбөг үү, үсний хаг уу?
Ringo: Атомын бөмбөг, бид ч угийн хагтай л да
Сур: Амжилтын чинь нууц юунд оршиж байна вэ?
John: Бид өөрсдийн хэвлэлийн төлөөлөгчтэйд
Сур: Та нарын дуртай хоол чинь юу вэ?
George: Бид 4 4үүлээ хачиртай талханд нугасгүй
John: Хэн нэгэн нь хачиртай талх захиалъя гэж хэлэхэд, надаа ч гэсэн гэж хэлэхийг л хүлээх болдогдо.
Сур: Та нар шинэ дуу зохиочоод хэн нь гоцлон дуулахаа яаж шийддэг вэ?
John: Бид нар дуулж байгаад хэн нь хамгийн сайн дууны үгээ мэдэж байна тэр нь л гоцолдогдо.
Сур: Битлзүүд хэнтэй уулзахыг хамгийн ихээр хүсдэг вэ?
Ringo: Жинхэнэ Санта Клаустай
Сур: Хэн нь Битлз гэж нэр өгсөн бэ?
Paul: Би бодож олсон юм
Сур: Яагаад?
Paul: Яагаад болохгүй гэж
Сур: Та яагаад инээдэггүй юм бэ, Жорж?
George: Миний уруул өвдчихнө шдэ
Сур: Яагаад Ринго бусдаасаа их захидал фенүүдээсээ хүлээж авдаг юм бол?
Ringo: Мээдкү, яагаад гэвэл илүү их хүн над руу захиа бичдэг болохоор л байхда.
Сур: Та нар цастай хамт Вашингтонд ирлээ, Аль нь их сэтгэгдэл төрүүлэх бол?
Ringo: Цас. бид нар маргааш буцаад явчихна
Сур: Тоглолтын үеэр үзэгчид орлилдоод та нар дуулж байгаагаа сонсохгүй байх нь хэцүү санаггддаг уу?
John: Өө зүгээрдэ, бид гэртээ бичлэгээ хийлгэдэг л дэ