Introducing new iPod Shuffle

by

New ipod shuffle

New ipod shuffle

iPod shuffle next to a simple key.

Подхоны маань шинэ хувилбар нь гарчээ. Өмнөх хувилбараасаа 2 дахин жижигхэн буюу энгийн нэг түлхүүрнээс жижиг хэмжээтэй гээл бодчих. Миний ойсноор зөвхөн 4gb-нх (1000 дуу багтана) худалдаанд гарсан ба үнэ нь 79 доллар. Хамгийн гол өөрчлөлт нь VoiceOver буюу нэг товчлуур дээр дарахад л ямар дуу сонсож буйг маань Подхон хэлж өгнө бас сонсохыг хүссэн дуугаа хэлэхэд л тэр дуу чинь явж эхлэнэ гэнэдэ. Нэг найз маань 'iPod Shuffle үнэн утгагүй ээ, дэлгэц ч байхгүй ямар дуу ч яваад байгаан мэдэгдэхгүй гайтай' гэж хэлж байсан. Уг нь ч үнэн лдэ. Гэхдээ надаа лав ямар дуу явж байгаа нь хамаагүй, яагаад гэвэл сонсчмоор дуунуудыг би өөрөө сонгож Подхондоо хийдэг болохоор, за энэ ч яахав энэ асуудал одоо шийдэгдчиж. 14 хэлээр ойх чадвартай, тиймээс Хятад дуу сонсмоор байвал хятадаар хальт хульт, худлаа үнэн хэлэхэд хүртэл Подхон маань өөрөө ойж дууг өөрчилдэг гэнэ. айхтар золиг байна шүү. Ааан гэхдээ зогс могс гэсэн өөр тушаал өгөхөд дүлий дүмбэ оргих юм байх.

Подхонгоо биенээсээ хол байлгахаар би нээрээ үнэн хэцүү байдалд орох юмаа, нэг эрхтэн салаад явцан ч юм шиг эсвэл нэг хүн дутуу байгаа ч юм шиг санагдаад болдоггүй. Дахиж чамайгаа өөр хүнд өгөж явуулахгүй ээ, хурдан наддаа эргэж ирээсэй :)