Is This It

by



Алдарт NME сэтгүүлээс явуулсан энэ 10 жилийн хугацаанд гарсан хамгийн шилдэг цомог гэсэн санал асуулга явуулжээ. Тэхэд Strokes хамтлагийн 'Is This it' шилдгийн шилдэг цомгоор хол давуу шалгарчээ.

2-рт Libertines' 'Up the Bracket,'
3-рт Primal Scream 'Xtrmntr'
4-рт Arctic Monkeys 'Whatever People Say I Am, That's What I'm Not,'
5-рт Yeah Yeah Yeah 'Fever to Tell' гэх мэт, эхний 10т PJ Harvey, Arcade Fire, Interpol, the Streets болон Radiohead гэх мэт хамтлагууд багтсан гэнээ. Strokes-н дуучин Julian Casablancas - энэ мэдээ ёстой галзуурмаар юмаа. Ямар учиртайг би сайн ойхгүй л байна. Энэ нь хөгжмийн ертөнцийн хамгийн сайн үе нь юмуу хамгийн муу үе нь байвуу мэдкүмда гэж хэлжээ. Энэ цомог Rolling Stones-н бүх цаг үеийн шилдэг 500 цомог, Үхэхээсээ өмнө заавал сонсох 1001 цомог гэсэн ном нтр-д урьд нь бас багтаж байсан юм байна. эндээс бүхлээр нь сонрхож болно. надаа лав тийм ч айхтар гоё цомог шиг санагддаггүйма гү яахав хамтлагийн хувьд ч янзтай л да ядаж л first impressions of earth нь байсан бол яахуу гэхсэн. Заза би ч юуга мэдхэв :)