Gattaca

by

http://www.filmreference.com/images/sjff_03_img1125.jpgХүмүүс яагаад кино үзэх дуртай байдаг вэ? Яагаад гэвэл жинхэнэ амьдрал уйтгартай.
Үнэн үг санагддийн. Өнөөдөр Gattaca- г үзэв. Урьд нь хайртай 2 жүжигчин Ethan Hawke, Uma Thurman маань энэ кинон дээр хамт тоглоод бие биеэндээ дурлаад 2 ч хүүхдийн аав ээж болсон гэж сонсож байснаас цаашгүй байлаа(гэхдээ одоо салцан л да :(). Тэгсэн өнөөдөр нэг юм үзэв. Үнэхээр гоё кино байнаа. Хүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх гэж яаж тэмцэж байгааг маш гоё харуулсан. Хүн төрөлхтөнийг гений түвшингээр нь төрөнгүүтал нь шууд ялгачихдаг. Муу гентэй хүн хар ажил л хийх ёстой, сайн гентэй хүмүүс өндөр цалинтай ажилд ордог. Ген тааруу түүний хувьд өөр юу ч тийм чухал биш зөвхөн сансарт нисэх хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмцдэг талаар л кино юмда. Тэр өөрийгөө цор ганцаар тэмцдэг гэж бодсон ч эцэстээ ганцаараа биш гэдгээ мэдэж авдаг. Jude Law-н дүр үнэхээр гоё юм байлээ. Sci-fi төрлийн кинонд нээх дуртай байдаггүй ч энэ кинонд бол айхтар дурласөөн. Andrew Niccol гээд S1m0ne, The Truman Show, The Terminal гээд кинонуудын зохиолыг бичиж найруулсан хүний найруулга юм байна. Оскар, Алтан бөмбөрцөг гээд олон шагнал авч байсан гэнээ.http://www.4c.com.br/images/filmes_gattaca_3.jpg