Friendly MonsTers
Relleno De Mono-н бүтээлүүд. Сүүлийн үед фото зурган дээр зурмал зураг нэмж иймэрхүү маягаар хийсэн зургуудад дурлаж үхлээ. Ингэж хийсэн юмнуудаасаа удку блогтoо тавинаа :)
Relleno De Mono-н бүтээлүүд. Сүүлийн үед фото зурган дээр зурмал зураг нэмж иймэрхүү маягаар хийсэн зургуудад дурлаж үхлээ. Ингэж хийсэн юмнуудаасаа удку блогтoо тавинаа :)
Энэ оны богино хэмжээний хүүхэлдэйн киноны төрлөөр 5 хүүхэлдэйн кино өрсөлдсөнөөс Оскар авсан Kunio Kato-н La Maison en Petits Cubes (House of Small Cubes)
Lavatory - Lovestory
Emud Mokhberi, Thierry Marchand-нOktapodi
Doug Sweetland-н Presto
Alan Smith, Adam Foulkes-н THIS WAY UP-г эндээс үзэж болно
Үүргээ хэт ухамсарласан булдогний тухай хүүхэлдэйн кино. Bill Plympton нь энэ киногоороо 2004 онд Оскарт нэр дэвшиж байсан гэнээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг нь боллоодо. Happy tree friends-с дутку л аймшигийн зураглалтайн байна хэхэ.
The Killers
Women In Art
Women In FilmPhilip Scott Johnson гэж хүний хийсэн эвлүүлэг юм байна. YouTube Awards-с хамгийн их хөдөлмөр шингэсэн бүтээлээр шалгарчээ. Гайхалтай гэхээс өөр юу гэхэв.
30 Seconds to mars энэ оны сүүлээр гарах шинэ цомгоо бас л нетээр үнэгүй татах боломжыг сонсогчдод олгох юм гэнээ. Яагаад вэ гэхээр 'ер нь манай цомог хэзээ ч бидэнд ашиг авчирч байгаагүй, юу болохыг харъя' гэж дуучин, жүжигчин Jared Leto хэлжээ. Мань мэт шиг өт хорхойнууд нетээс үнэгүй дууг нь татаж аваад байхад ийм мундаг хамтлаг дуучид хүртэл яаж ч өөдтэй байхавдэ. Английн инди-рок хамтлаг. Lost Soul гэж цомгийг нь сонсдог. Дажгүй шүү. Өнгөрсөн жилээс маш их алдартай болсон Fleet Foxes. Indie-folk төрлөөр дуулдаг гэж явдаг юм байна. Ойрд сонсож байгаа, яахав зүгээр л сонсголонтой дуунуудтай. Peter Bjorn & John - Nothing To Worrry About (шинэ клип)
Oasis энэ оны 4 сарын 9-нд Хятадад албан ёсны тоглолтоо хийнэ гэнээ. Бээжинд 4-р сарын 3-нд, Шанхайд 4-р сарын 5-н, ХонгКонг-д 4-р сарын 7-нд тус тус тоглох юм байна. Манай Монголчуудад сайхан боломж олдож байгаам байнөө. Зав зайтай тээд хамгийн гол нь зоос нь байвал явж тоглолтыг заавал үзэх л ёстой хамтлагда хүмүүсээ :D
Дуучин Ryan Adams жүжигчин Mandy Moore -тэй сүй тавьжээ. Лааг гоё хосууд байна хэхэ. Ryan Adams 'би хэзээ ч ийм аз жаргалтай байсангүй, би үргэлж ийм л байгаасай гэж төсөөлдөг байлаа' гэжээ. Mandy Moore-т зориулж тамхинаас гарсан гэнээ. Ryan Adams Oasis-нхантай нийлж хүн муулахдаа гарамгай нэгэн ба бичдэг блогоороо бүр ч их алдартай юм гэсээн. Ойрд дуулахаа болилоо энэ тэр гээд байгаа, ер нь их сайхан гарда :P миний дуртай дуу I see Monsters
Doves - Kingdom of Rust (шинэ клип)
Fleet Foxes - Mykonos (шинэ клип)
U2 - Get On Your Boots (шинэ клип)
U2-н энэ оны 2 сарын 27-нд гарах цомогны нүүр зураг. Японы зурагчин Hiroshi Sugimoto-н тэнгэр тэнгис 2-н заагыг авсан зургыг сонгож авчээ.
(by Simon Dehn)
Reigh Over Me
Нэг л их кино үзсэн хүн байнаа энд.Хичээл номоо хий ааайн! яаж чаджийна чи! мэдкүэ, гоё кино зурагтаар гарааал байх юм ямар гараад байхад нь үзкү байлтай биш, нүдээ таглаад чихээ бөглөөд зурагтнаас зугтаж явж байгаад аягүй бол сандланд тээгэлдэж үхнэдэ энэ хүн хэхэ. За солиорох ч яахав. Өчдөр ийм кино үзээд. Ганцаардлын туйлд орсон залуугын тухай гарна. надаа лав амьдрах хэв маяг нь таалагдсандаг. гэхдээ энэ хүн ямар ч найз нөхөдгүйд л гол буруу нь байгаам. Буруу ч гэж дэ тэр хүний гэр бүлийн гишүүдийн үхэл өөрт нь маш хүндээр тусаад бараг л хагас солиороод өөрийгөө бусдаас тусгаарлацан байлаа. Тэгсэн коллежийн найзтайгаа таараал нөгөө найз нь бас амьдралдаа амьсгал авах хэрэгтэй болчоод явжийдаг. Тээд найз нь хэцүү зан авиртай болсон ганцаардсан найздаа туслаж амьдралыг нь аврах гээл. Нөгөөх нь өөрөө ч мэдээгүй найзынхаа амьдралд бас туслачихдаг. Хэрвээ хүн амьтантай харилцаатай байдаг байсан бол энэ киноны Adam Sandler-н дүр яг миний мөрөөдлийн амьдрал хэхэ. Дажгүй кино байлээ арай дурлах нь ч хаашаа юм зүгээр л таалагдсан. Энэ киноны ганцаардсан нөхөр хэрвээ бөмбөр тоглож хөгжим сонсдоггүй байсан бол аль хэдийн хорвоог орхисон байхаа. Энэ кинон дээр The Who, Bruce Springsteen-ы дуунууд их явдаг. Миний дуртай, сонсдог дуу явдаггүй ч зүгээр амьд хөгжим гэдэг утгаараа гоё байлээ. Кино ярьж байна гэж алаад хаячихдаг юмаа ингэсхийгээд зогсоохгүй бол. Үзэхэд гэмгүй хөөрхөн кино байлээ. Элтээр аль сувгаар билээ Slumdog Millionaire гарч байсан тээд мэдээж үзсэн. Сая өөр суваг дээр дахиад гарч байхаар нь дахиад жоохон харав. Тэгсэн харин нэг юмыг сайн анзааралгүй өнгөрөөчиж. Юу вэ гэхээр гол дүрийн жаал хүүг найз нь жорлонд түгжээд алдарт жүжигчин рүү гүйчихдэгдэ. Тээд нөгөөх чинь ганц арга буюу доошоо нөгөө б**с руу унаж гардаг. Б**санд унасан хүн баяждаг гэж сонсож байсанаа гэнэт саналааа. Тэр битий хэл урьд нь жорлон байсан газар дэлгүүр хоршоо нээхэд ашиг их олдог гэжуган. Сонин юм шүү хэхэ. Гэхдээ энэ ч нээх энэ хүү баяжихад нөлөөлсөн биш байх л да, яахав дэлхийн бусад улс орнууд Монгол шиг ийм итгэл үнэмшилтэй бол энэ киноны бас нэг түлхүүр нь ч гэх юмуу тийм байж магадгүйн. Хүү өөрөө ч мэдээгүй бэлдээгүй зүгээр л хувь заяа өөрийг нь ийм зам руу түлхсэн. Зовсоний эцэст жарганаа гэж. Үнэхээр шилдэг кино байлээ. Би 10 жилд байхдаа яг энэ кинон дээрхи шиг саятан болохыг хүсвэл тэмцээнд хэзээ нэгэн цагт орно гэж бодож, мөрөөдөж юу тааралдсан бүх юмаа уншиж, үзэж, мэдэх гэж их хичээдэг байж билээ. “Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг” гэж хүртэл блог хөтлөнө хэхэ. Юуны төлөө гэж тийм хичээл зүтгэлтэй байсан юм болдо. Одоо бол юун тэмцээн яршиг, урдахь хичээлээ сайн хийгээд хүн шиг амьдрах л сайхан байна :D. Хорвоогын мянган сонин, түмэн мэдээг уншиж олж мэдэж амжихгүй гэж боддог болцон байх юм.
© Саарал булан. Powered by Blogger and Manifest. Converted by LiteThemes.com