Ухаарал чэх шиг

by

Таксинд суугаад хүрэх газраа хэлнэ. Жолооч олон долоон үгтэй хүн байж таараад баахан юм ярих нь төвөгтэй, гэхдээ дүлий дүмбэ оргих ч бас хэцүү. жолоочийн ярианы цаанаас FM-р нэг шүлэг яваад байв. Үргэлж сажлуулж явдаг чихэвчээ салгаад нэг чихээрээ жолоочийн яриа нөгөө чихээрээ энэ шүлгийг сонслоо. Гэрийнхээ гадаа ирээд хэд гарсан гэж асуухаар гарах ёстойгоос 800 төг илүү хэлэх. Машинд нь суугаад сайхан шүлэг сонссон болохоор хэлсэн тоог нь л өгөөд хэрүүл хэлцэлгүйхэн шиг буулаа.Үнэхээр сэтгэлд хүрэх шүлэг санагдсан юм. Ялангуяа :
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур гэдэг 2 мөр нь.

Нээрээ л одоо өнгөрүүлж байгаа өдөр хоногууд чинь ээж аавын маань амьдарч байгаа амьдрал нь шүүдэ, үр хүүхэд болсон би нь тэдний амьдралынх нь томоохон хэсэг. Зөвхөн бидний төлөө л гэж амьдарч байхад нь би харин миний амьдрал эхлээгүй, энэ бол зөвхөн бэлтгэл гэж бодож явж байдаг. Тийм болоод ч бүх юманд пал цал ханддаг байх л да. Тэднийг жаргаах цаг үлдэхгүй өөрөө зовсоор ч дуусах юм билүү одооноос амьдарч эхлэнээ 'Амьдралд бэлдэх хамгийн зөв зам нь амьдарч эхлэх юм' гэдэг үг байдаг. Хэн хэлсэнийг нь мэдкү. одооноос юманд анхааралтай хандаж хэлсэн хүн мүний нэрийг нь цээжилдэг болноо :D

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Б.Энхтуяа
1996