Showing posts with label Literature. Show all posts

Энд баяр баясгалан гэж алга
Эндхийн юм болгон
Инээмсэглэл шиг минь
Хуурамч...
Урсах нулимс минь
Үнэгүй
Уртаар санаа алдах маань ч
Тэнгэрийнх
Өөрийгөө хайгаад олсон нь ч
Хуурмаг
Өрөөлийн ихэмсэг зан ч
Гэнэхэн
Аз жаргалын тухай
Үлгэр хангалтгүй...
Алив бүгд над шиг
Хийсвэр...
Хуурамч, гэнэхэн
Хоосон хорвоод
Зовлон гунигийг эзэнтэй байлгах гэж
Амьд явах минь сайхаан...

“Бүгд над шиг хийсвэр” номоос

Хаалга

энэ хүний зарим өгүүллэгүүд таалагдаж байна. тэхдээ сүүлд гаргасан Би, Бид 2 гэсэн номных нь нүүр зураг нтр одоо юу вэ юу? тийм зурагтай байснаас цав цагаан ямар ч зураг хөрөггүй байвал зүгээр


Х.БОЛОР-ЭРДЭНЭ (2008-04-25)

Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогошрон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй. Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна.

Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв. Хэдэн мөчийн дараа бүсгүйн анхаарлыг гоёмсог хурц гэрэл цацруулсан нэгэн ганган хаалга татав. Тэр суудлаасаа аажимхан өндийгөөд тэр хаалга руу хэд алхтал харин зэрэгцээ хажуугийнх нь том шар хаалга салхинд савах мэт гэнэт цэлийтэл нээгдчихэв.

Бүсгүй цочих мэт зогтуссанаа өнөөх хаалга руу дөхөн очиж шагайж хараад дотор нь байгаа зүйлс тэр чигээрээ нүдэнд нь харагдахад хэсэг зогсож байснаа сонирхол нь буурсан мэт төдөлгүй эргэв. Харин өнөөх хурц гэрэлтэй хаалга томоос том нээгдсэн мөртлөө хурц гэрэлнийх нь цаана юу байгааг оноож харж боломгүй байсан бололтой тэр гараараа нүүрээ халхлаад хаалга руу дөхлөө. Түүнийг тэрхүү хурц гэрэл рүү уусан орохын алдад гэнэт эргэн тойрны бүх хаалга хяхтнан улам томоор нээгдэж эхэлсэн юм. Бүсгүй танхил цагаан хуруунуудаараа амаа таглан инээд алдаад эдгээрийн чухам алин руу нь орохоо мэдэхгүй инээмсэглэн алмайрна. Зарим хаалганы цаанаас сэтгэл уужрам сайхан хөгжим хангинаж байхад заримынх нь цаанаас тэвдүүхэн хэмнэлтэй түргэн хөгжим хангинана. Бүгд л анхаарлыг нь татах авч шууд яваад орчихмоор санагдахгүй байгаад бүсгүй гайхсан мэт суудал руугаа буцан ухрав. Тэгээд эргэн тойрныхоо хаалгануудыг сайтар хянах мэт эргэцүүлэн харж байхдаа харц нь гэнэт анхааралтайгаар нэгэн хаалга руу төвлөрөв.

Бараг анзаарагдамгүй буланд байрласан тэр хаалга энгийнээс энгийн тул тэгтлээ юунд анхаарлыг нь татсаныг би ч сайн ойлгосонгүй. Харин намайг ийнхүү гайхаширч байхад бүсгүй өнөөх хаалга руу дөхөн очоод болгоомжтойгоор самбарыг нь зөөлхөн түлхсэнээ бариул дээрээс нь атган түлхэж үзэв. Тэгэхэд л би тэрхүү хаалга ганцхаархнаа хаалттай байгааг анзаарлаа.

Хаалттай учраас л тэр хаалга бүсгүйн анхаарлыг татсан бололтой. Хаалттай хэрнээ бас түгжээтэй байгаа бололтой бүсгүйн хичээнгүй оролдлогын хариуд хаалга сохор дүлий мэт дүнсийнэ. Дүнсгэр бас хаалттай хаалгыг бүсгүй хэдэнтаа түлхэж, гаднаас нь тогшиж чимээ өгснөө суудалдаа эргэн очоод тас ширтээд суучихав. Гэрэл цацруулсан хаалга урихнаар дуудаж шанаанаас нь төөнөх авч бүсгүй анхаарлаа түүнийг бүрмөсөн халсан мэт зөвхөн цоожтой хаалгыг л ширтэн сууна. Сайхан хөгжимтэй хаалганы цаана жинхэнэ халуун амьдрал буцлах мэт инээд хөөр цалгилах боловч бүсгүй мөн л анзаарсангүй. Хаалга бүхэн түүнийг өөр өөрийнхөө ид шидээр даллан дуудах боловч бүсгүй зөвхөн хаалттай хаалга руу л уйгагүй ширтсээр суув.

Харин хаалга бүсгүйн тэгтлээ ширтээд байгаад ундууцан улам л баргар царайлан дүнсийнэ. Бүсгүй хүний сониуч зан хэзээ ч онгойхгүй байж мэдэх тэр дүлий хаалганы цаана чухам юу байгааг мэдэхсэн гэсэн шуналдаа бүрэн автсан бололтой шанаагаа тулан бодолд орж, төдөлгүй үзэг цаас аван өнөөх хаалгыг уйгагүй зурж эхлэв. Үзэгний үзүүрээс урган гарах зураас бүрийг тэр сэтгэлийнхээ гүнээс мэрийн татна. Энэ суулт хэзээ ч дуусахгүй мэт удаан үргэлжлэв. Байсхийгээд л би бүсгүйг юу болж байна хэмээн очиж харахад тэр өнөөх л байрандаа өнөөх хаалттай хаалгыг ширтэн, зургийг нь шалаар нэг хөглөртөл зурсаар суух ажээ.

Хэдэн жилийн дараа би тэрхүү зургийг нь цуглуулж эмхэлж янзалчихаад хөшөө мэт нэг байрандаа чулуужиж орхисон тэр бүсгүйн нүүр лүү тонгойн зогсоод сайтар ажигласан юм. Бүсгүйн цэл залуухнаараа чулуужиж орхисон нүд өнөөх хаалга руу ширтсэн хэвээр байсан боловч хацар дээр саяхан урссан мэт халуун нулимс зурайж байхыг олж харав. Би бүсгүйг өрөвдөж, хүйтэн мөлгөр духыг нь алгаараа зөөлхөн илэх мөчид өнөөх дүнсгэр түгжээтэй хаалганы зүгээс торхийх чимээ гарснаа аажуухан хяхтнан онгойх дуулдав. Эргэн харвал дүлий хаалга ихэмсгээр чихран аажуухан онгойж байлаа. Харин энэ мөчийг удаан хүлээсэн бүсгүйн чулуужсан биенээс уртаар санаа алдах мэт чимээ дуулдав. Гэхдээ тэр байрнаасаа огт хөдлөөгүй.

Харин бүсгүйн тэгтлээ удаан хүлээсэн тэрхүү хаалганы цаана чухам юу байгааг шагайн харахдаа би өөрийн эрхгүй “хн” гээд дуугарчихав. Одоо хэр нь дэлгээтэй байгаа эргэн тойрны бусад хаалгануудтай харьцуулбал саяхан нээгдсэн тэр хаалганы цаана хүн гайхаад байх зүйл огт байсангүй. Жирийн л нэг тоосгон хана, жирийн л нэг төмөр ор, жирийн л нэг модон сандал. Азаар бүсгүйн чулуужсан нүд энэ бүхнийг хэзээ ч олж харахгүй биз. Магадгүй тэр тэгтлээ удаан хүлээсэн тэвчээрээ иймхэн дэмий зүйлд зарцуулснаа мэдсэн бол галзуурах байсан биз.
Ай, даа...Хайр сэтгэл ээ гэж...

.... Би өдөр бүр, чиний л дэргэд байхыг хүссэн юм сан. Чамаас ямар нэгэн сураг чимээ дуулах болов уу гэсэндээ л би шуудангын хайрцгаа нэгд нэгэнгүй нэгждэг байлаа. Гэвч тэр тугалган хайрцаг хов хоосон, дотуур нь тэмтчих гараас минь төмөр балбах дуу л гарч байлаа.
Амьдралдаа бичсэн бүхийл сурвалжлага дотор чиний нэр байгаагүй болохоор л тэдгээр ажил минь миний хувьд ямар ч утга учиргүй байсан юм. Надад хандсан халуун найрсаг мэндчилгээ бүхэн гагцхүү тэдгээрийн дунд чиний хоолой сонсогддоггүй учраас л чихний чийр болон хувирч байв. Надруу хайр амлан ширтэж байгаа ямар ч сайхан нүд миний хувьд үхмэл санагддагсан, яагаад гэвэл чи надруу хэзээ ч тэгэж харж байгаагүй.

951
952
953...
Мянгад жигтэйхэн ойрхон энэ тоог хэлэх үед миний санааг зовоож байгаа цорын ганц зүйл бол яг ийм үед өмссөн хувцас минь хэр зохимжтой эсэх л байна. Ийм хариуцлагатай мөчид би дэндүү эв хавгүй хувцаслачихаагүй байгаа? энэ биеийн тамирын цамц нэг л зохимжгүй байна уу? эсвэл гутлаа солиод арай дээр юм олж өмсдөг ч юм билүү? ингэхэд би сахлаа өөрөө хусах ёстой юу, эсвэл нас барагсдад үйлчлэх товчооныхны үйлчилгээнд энэ бас орчирхдог юм болов уу? уг нь би юм бүхнийг овоо сайн бодох шиг болсон юмсан. Гэтэд одоо бас л баахан асуудал гараад ирлээ. хэрвээ буудаад амин газраа онохгүй энэ бүх санаа минь шал дэмий зүйл болчихвол, яах билээ? за байз, ахиад нэг удаа бие засахуу болихуу?
991
992
993...
1000 ашгүй бүх юм дууслаа.

-Ашгүй бүх юм дууслаа, Петер Туррини

Нэг тугал буталсан шил гэдсээ дүүртэл гударчээ. тэгж тэгж тугаллахдаа үнээ гаргажээ. гэтэл нөгөөх чинь эр тугал байсан болохоор үнээ тэрнийг ээжээ гэж гэж болдоггүй, бас аав ч гэж болдоггүй. яагаад гэвэл бага мал юм чинь. тэгээд тугал хэн нэгэнтэй гэрлэхэд хүрчээ, тэр үеэд тэгдэг дүрэм журамтай байж.

- Хожгор дуучин, Эжен Ионеско

Амьдрал зүүд юм бол

Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт чи сэрнэ
Амьдарч зүүдэллээ гэж бодохгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина
Хажууд хүн байхгүй
Ханиалгахад чинь дуу гарахгүй
Харанхуйд чи тэмтчин цагаа эрнэ
Харин чи цагийг зүүдэндээ л мэднэ
Одоо бол сэрүүн
Цагаар яахав
Г.Аюурзана

Чамд би хайртай

Олуулаа инээж авахуулсан гэрэл зурган дээр
Орь ганцаараа гунигтай мэт байдаг

Бүжгийн талбайд ховорхон үзэгдэж
Б
үүдгэр үдэш, сумын тэнд дандаа л тааралддаг
Чамд би хайртай

Аль хэдийнээ дасал болсон
Цагаан
өнгийн цамцан дээр
Адаглаад зангиа з
үүдэггүйд чинь
Чамд би хайртай
Араас нэхэл дагал болдогг
үйд чинь
Анхнаасаа ер нь намайг тоодогг
үйд чинь
Б
үүр их хайртай

Ц. Хулан

Ертөнц надаас нүүж байна


Арван сарын нэгэн уйтгартай
Утасны цэнэг дуусах агшины хямрал
Ухаант эцэг,эхийн ор мөргүй сураг
Ажиг тавьж орондоо хэвтэж өнжих-саарал өдөр

Гадаа хэн ч байхгүй мэт
Гэрэлт наран бүүдийгээд
Миний сэтгэлд энэ л гариг шатаж дуусаад
Маш хүйтэн би даарч байна-цэвдэг өдөр

Хоосон түрийвч минь гунигтай зүүдлээд
Хонхны чимээ чагнаж,зүрх зогсоно
Тэмдэглэлийн дэвтрийн цаас хүртэл ёолж
Миний ганцаардлыг үл тэвчинэ

Дутуу уусан эмний саванд
Дурлалгүй маргаашийг үзэн ядах өнгө
Гэвч хэнийг ч юм хүлээнэ
Гэрт минь орж ирээд намайг аргадаасай

Хайрын нэгэн дуу аманд
Хүсэхээ байжээ би энэ үлгэрийг
Найз охин минь хүртэл хэн нэгэнтэй явалдах шиг
Нэг л зэврүүн-өрөөний халаалт тасарчээ

Гурван настай дэр,нярай бичиг цаас
Бас өвчинөө дарж ядах зөнөг өрөө
Гомдлоо хуваалцах галзуурсан залуу
Бүүр алсад явахыг хүсээд байх шиг

Б.Манлайбаяр

өгөрч муудсан ганц цэцэг
өрвийж хатсан хэдэн навч
өндийж харах хүч байвч
өнхрөөд хийсэхыг л шунаглан хүснэ.
үлээж ядсан шулуун салхи
үймрээд унахыг нь хүлээн баярлана
үүрдийн зовлон өгөхгүй ч
үргэлжийн жаргал ч бас өгөхгүй
түүний амьсгалаар л сарнихыг хүснэ
тал бүр лүү нисэхийг хүснэ
танисан ертөнцийн саарал мананд
тааламжтай нь аргагүй гишгэгдэхийг хүснэ
хэсэг бүрэээр таслагдан одох
хэрцгий дотно энэ л ертөнц минь

Миний шарил дээр битгий зогс, битгий уйл
Би энд байхгүй, би үүрд нойрсоогүй
Би исгэрэн шуугих мянган салхи
Би гялалзан хаялах болор цас
Би боловсорсон тариан дээр тусах нарны алтан тусгал
Би намрын орой шиврэх борооны гурвалжин дусал
Аниргүй өглөө чамайг сэрээдэг дэггүй бор болжмор чинь би байна
Аялгуу дуунд гардаг бөмбөрийн хүчтэй цохилт чинь би байна
Миний шарил дээр битий зогс, битий уйл
Би энд байсаар л байна, би ердөө ч үхээгүй

have a gray day!

Минэрсэн улаан тунарсан хар огт байхгүй
Жигд саарал мананд нь сонин зүйлгүй
Жирийн л саарал модод саарал цэцгэстэй
Огт урсдаггүй цөөрөм нь сүрчигийн үнэртэй

Миний ертөнц саарал өнгөтэй
Минэрсэн улаан тунарсан хар огт байхгүй
Жигд саарал мананд нь сонин зүйлгүй
Жирийн л саарал модод саарал цэцгэстэй
Огт урсдаггүй цөөрөм нь сүрчигийн үнэртэй
Олон болор модод дунд нь ямарч жимгүй
Соронзон бороо шивэрч байдаг хачин шөнөтэй
Сонин нь ямарч хүнгүй
Ув улаан биш саарал уруултай
Угтаа би өөрийнхөө ертөнцөд саарал өнгөтэй
Г.Номин

Сайхан саарал өдөр байна шүү, саарал өдрийг яаж өнгөрөөвөл зохих вэ? цаг нь тулсан 10 хичээлийн бие даалтыг хийжүүү эсвэл чихэвчээ чангалаад гудамж метрлэх үү. Эсвэл бүүүр өөрөөр гэртээ очоод орондоо ороод шар өдөр хүртэл унтахуу. ямар ч байсан эхлээд нэг сайхан дуу сонсоодхоё. нээрээ сая ажлын цонхоор хальт хараадахсан чинь Шөнийн галт тэргийн Цэцээ явжилэ. Аягүүү кайфтэй алхаж байх шиг байсан да хэхэ саарал өдөрт дуртай ч юм билүү :)Би үүүүүү Цэцээ гээд орилооод хаясан тэгсэн ашгүй сонсоогүй лдэ харин манай өрөөний гарууд чи яагаад ийм тэнэг юм л гэжилэ яадын хэхэ.

Shortest ... ever

"Хүүхдийн хэзээ ч өмсөж байгаагүй гутлыг хямд зарна" гэж Эрнест Хемингуэй хэлжээ. Үнэндээ түүний өөрийнх нь хэлсэнээр энэ нь түүний бичсэн хамгийн сайн зохиол нь гэнэ. Ердөө л 6хан үгнээс бүрдсэн зохиол.


Харин хамгийн богино аймшгийн зохиол бол Фредрик Брауны бичсэн " Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлчийн хүн өрөөнд ганцаараа байна. Хаалга тогшив..."


Зохиолч О.Генри "Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин vлдсэнийг харахаар бензиний банк руу єнгийжээ. Талийгаач дєнгєж 23-тай байжээ." гэсэн зохиол хамгийн алдартай болсон зохиол юм байна.


"Станфордын Их Сургуулийн физикийн ухааны доктор Блантон Туффорд орчлон ертөнцийн бүтэц сэдвээр судалгаа хийж байгаад бүтэнсайн өдөр сууж байсан Инглвүүд гуанз руу цөмөрч орж ирсэн машинд мөргүүлэн нас барав." хэн нэгны бичсэн энэ өгүүлбэр бас л хамгийн их шуугиан тарьсан зохиолоор шалгарч байжээ. хэхэ зохиол гэхээр эхлэл өрнөл төгсгөл гэж байх ёстойм шиг байгаан, тээл тэднүүс нь бүгд багтсан л байвал зохиол бүтээл болчино. Хүн бүр нэг өгүүлбэр хэлээд зохиол бичцэн гэж болох ч аймар гоё сонирхол татсан байж чадку л дэ. Гэхдээ хачин мөртлөө маш урт юм уншиж байснаас час хийсэн ганц өгүүлбэр уншсан нь дээрээ.

"Ямар нэгэн цаг үед төрсөн түүний зүрх нь ил харагдах авч түүнийг хэн ч ойлгохгүйгээр барахгүй эхэлсэн аялал нь аз жаргал - жаргал= 'аз' гэх юм л амьдралыг шийддэг гэсэн үгээр амьдралаа эцэслэнэ." миний Зохиол байж болох өгүүлбэр буюу өгүүлбэр болж болох зохиол :P

Ухаарал чэх шиг

Таксинд суугаад хүрэх газраа хэлнэ. Жолооч олон долоон үгтэй хүн байж таараад баахан юм ярих нь төвөгтэй, гэхдээ дүлий дүмбэ оргих ч бас хэцүү. жолоочийн ярианы цаанаас FM-р нэг шүлэг яваад байв. Үргэлж сажлуулж явдаг чихэвчээ салгаад нэг чихээрээ жолоочийн яриа нөгөө чихээрээ энэ шүлгийг сонслоо. Гэрийнхээ гадаа ирээд хэд гарсан гэж асуухаар гарах ёстойгоос 800 төг илүү хэлэх. Машинд нь суугаад сайхан шүлэг сонссон болохоор хэлсэн тоог нь л өгөөд хэрүүл хэлцэлгүйхэн шиг буулаа.Үнэхээр сэтгэлд хүрэх шүлэг санагдсан юм. Ялангуяа :
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур гэдэг 2 мөр нь.

Нээрээ л одоо өнгөрүүлж байгаа өдөр хоногууд чинь ээж аавын маань амьдарч байгаа амьдрал нь шүүдэ, үр хүүхэд болсон би нь тэдний амьдралынх нь томоохон хэсэг. Зөвхөн бидний төлөө л гэж амьдарч байхад нь би харин миний амьдрал эхлээгүй, энэ бол зөвхөн бэлтгэл гэж бодож явж байдаг. Тийм болоод ч бүх юманд пал цал ханддаг байх л да. Тэднийг жаргаах цаг үлдэхгүй өөрөө зовсоор ч дуусах юм билүү одооноос амьдарч эхлэнээ 'Амьдралд бэлдэх хамгийн зөв зам нь амьдарч эхлэх юм' гэдэг үг байдаг. Хэн хэлсэнийг нь мэдкү. одооноос юманд анхааралтай хандаж хэлсэн хүн мүний нэрийг нь цээжилдэг болноо :D

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Б.Энхтуяа
1996

Powered by Blogger.

Popular Posts

Popular Posts

Flickr Photostream

Livemusic.mn on Facebook

Recent Posts

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from zangga. Make your own badge here.

Twitter Updates

Meet The Author

Get In Touch