Ертөнц надаас нүүж байна
by Zangga
Арван сарын нэгэн уйтгартай Гадаа хэн ч байхгүй мэт Хоосон түрийвч минь гунигтай зүүдлээд Дутуу уусан эмний саванд Хайрын нэгэн дуу аманд Гурван настай дэр,нярай бичиг цаас Б.Манлайбаяр
Утасны цэнэг дуусах агшины хямрал
Ухаант эцэг,эхийн ор мөргүй сураг
Ажиг тавьж орондоо хэвтэж өнжих-саарал өдөр
Гэрэлт наран бүүдийгээд
Миний сэтгэлд энэ л гариг шатаж дуусаад
Маш хүйтэн би даарч байна-цэвдэг өдөр
Хонхны чимээ чагнаж,зүрх зогсоно
Тэмдэглэлийн дэвтрийн цаас хүртэл ёолж
Миний ганцаардлыг үл тэвчинэ
Дурлалгүй маргаашийг үзэн ядах өнгө
Гэвч хэнийг ч юм хүлээнэ
Гэрт минь орж ирээд намайг аргадаасай
Хүсэхээ байжээ би энэ үлгэрийг
Найз охин минь хүртэл хэн нэгэнтэй явалдах шиг
Нэг л зэврүүн-өрөөний халаалт тасарчээ
Бас өвчинөө дарж ядах зөнөг өрөө
Гомдлоо хуваалцах галзуурсан залуу
Бүүр алсад явахыг хүсээд байх шиг