шинэ он гарч л байдаг хуучин он өнгөрч л байдаг, ямар ялгаа байна. амьдралынхаа хэв маягийг өөрчлөх эсвэл арай сэхээ орку бол 1000 жил амьдарсан ч авь адилхан новш минь...
Японы банк санхүүгийн салбарт ноерхож байсан Ясуда зайбацугийн үүсгэн байгуулагч Ясуда Зенжиро нь 1921 онд 82 насандаа алуурчны суманд өртөн харамсалтайгаар амь насаа алджээ. түүний алуурчин хэт үндсэрхэг үзэлтэн байсан ба Ясуда Зенжирог мөнгө хандивласангүй хэмээн хорссондоо амийг но хороожээ. Ясуда нь Битлзийн Ленноны гэргий Йоко Оногийн эхийн талын өвөг эцэг юм. Йоко Оно өвөг эцгийнхээ зургийг Жон Леннонд харуулхад Леннон: " энэ бол би урьд насандаа байна" гэж хэлсэн гэнэ. Тэхэд нь Йоко Оно битгийн тэгэж хэл өвөө маань хүнд хороогдсон юм гэжээ. Хувь заяа давтагдаж Жон Леннон мөн л буудуулж үхсэн. Тохиолдлын юм гэж байку баримт 1. өнөөдрөөс би энд тохиолдлын юм байку талаарх өөрт болон өөр хүмүүст тохиолдсон юмнуудаас бичиж байнаа. ам хэл, гар хуруу загатнаад байнааа гэсэн.
хүүхэдтэйгаа баахан клип үзэж суугад юу эс л бодогдоод. гэрлийн хурд гэж байдын байж тэгвэл харанхуйн хурд гэж байдаг бол яахав хаха. I am legend үзхээр яг ингэж бодогддог бас. харанхуй бүрхэж авааал зарим хэсэгт аймар амарлингуй зарим хэсэгт аймшигтай
Лантуугаар цохиулах шиг л болчихлоо, гү эээ лантуугаар цохиулж үзээгүй болохоор тийм биш юм байна. Юу ч мэдээгүй биш зүгээр харсаар байгааал бөмбөг холоос ойртоол ойртоол бүр улам ойртож ирээл пүннн гээл явчдагда. За тэр мэдрэмжийг бол мэджийн хүмүүүс инэээлдээл, би ямар тэнэг байдалд орчвоо нтр гэж бодооод гаднаа бантаж мантахгүйг хичээнэ тэгсэн ч дотроо аймар манарч байгаагаа мэдэрнэ. Харин энэ бол яг бөмбөгөөр хүчтэй цохиулсан юм шиг мөртлөө үнэхээр гунигтай мэдрэмж. Бөмбөгөөр цохиулаад гуниглах гэж байхуу. Аймар гуниглааад зогсохгүй хов хоосон болоол явчина. Өнгөрүүлсэн хараал идсэн 20жил огт байгаагүй ч юм шиг. Байсан нь хог новшоор дүүрэн, хүмүүс алт эрдэнэс цутгаж өгөөд тэр нь дотогшоо орохдооо хог новш болон хувирдаг нэг тийм ёроолгүй сав. Ёроолгүй байдаг нь ч аргагүй хязгааргүй их тэнэг хүсэл мөрөөдөлтэйн шинж. Өчүүхэн бодол санаандаа сайтар бодогдооод хэрэгжих үйл явц нь хөлдөөөд мөстчихсөн. тэр мөс нь хааяа нэг огцом хайлаад урсана. эсвэл баахан нүдүүлж байгаад ямар нэгэн хэлбэр дүрсэн мөсөн баримал болно. Баримал хэвээрээ хэсэг байзнаж үзнэ. Шар гэрлэнд хайлааад урсана, улаан гэрлэнд болохоороо урвалд орооод бас л ямар нэгэн тэнэг юм болж хувирна. Хараагүй мэдээгүй байжигад бөмбөгөнд цохиулсан бол ядаж л нэг сэрэлт авахсан.салхинд нь сайн цохиул. бороонд нь сайн нор. бөмбөгнүүдийг зүгээр өшиглөөөд хол цөлчих өөрсдөө өнхрөөл ирнэ... заза өнөөдрийн мунхаглал хангалттай боллоо. Ямар бөмбөг нь ирээд яаж, хаанаа цохиулах бол гэж амьсгаа даран хүлээгээд хэрэггүй цохивол цохиж л байг харин чи өөрийнхөө замаар явжий.
дэлхийн хамгийн баян хүмүүсийн 5% нь Харвардын их сургууль төгссөн байна гэнэшдэ, Харвард төгссөн болохоороо тийм баян явнуу эсвэл Харвардын дипломтой болохоороо тийм баян явнуу аль эсүүл бүүр Харвард төгссөн гэдгээ ухамсарласан болохоор тэгэж явнуу нтр хэхэ... яаа би ер нь юу хийж яаж амьдарнаа ажил дээр аймар төвлөрцөн суужигал гэнэт нэг юм хатгаал би ингэж суудаг хүн мөнүү гэж бодогдоол за юу ч гэсэн жоохон суугадхий гэж бодно. тээд жоохон байжиснаа ёоо би ингэж сууж чаддым байна гэж бодоол тэгсэнээ би юу ч чадку байна гэж бодогдоно тэгсэнээ би бүгдийг хийж чаднаа чи чадна нтр гэж орилно, тэгэнгуутал зохиолчид юм бичихээр гарна мэдээж хамт гарна тээд гараад өөрсдийн гаригынхны талаар ярина тээд орж ирээд би энд юу хийж байгаам бол гэж гайхна тэгсэнээ за юу ч гэсэн нэг баахуй цай уугаадхи гэнэ, уусныхаа дараа заза юу хийх ёстой билээ гэнэ хийж байснаа би яг юу хийж байгаа билээ гэж бодогдоно, хийж байгаагаа овоо дуусгах үед заза энэ ингээд өөрөө дуусгагдчих байх гэж бодно эхэхэхэ ёооо заза ажлын нэг өдөр уусав.
би 7 хэмжэээд ганц ч огтолмооргүй байна, угаасаа огтлох ч гүй байх огтолж ч байгаагүй түр зуурын л юмнууд байсан. хэмжих юм байхгүй бол би аймар жаргалтай, яг үнэндээ байгаад байхаар бүр ч жаргалтай гэхдээ л түр зуурын. би огтолмооргүй байнааа би өөриигөө 7 хэмжэээд огтолмооргүй байна. хэнийг ч огтлохгүй бас хэмжихгүй байхымсан
Хорвоо ертөнцөд чи
Хэн нэгэн байж болно
Харин хэн нэгний хувьд чи
Хорвоо ертөнц нь.
хүмүүс ба жижиг цэцэг. 10 настай Авита-н зурсан зураг. гэснээс баглаавтар цэцэгнүүд минь хаана явна?
Минэрсэн улаан тунарсан хар огт байхгүй
Жигд саарал мананд нь сонин зүйлгүй
Жирийн л саарал модод саарал цэцгэстэй
Огт урсдаггүй цөөрөм нь сүрчигийн үнэртэй
Миний ертөнц саарал өнгөтэй
Минэрсэн улаан тунарсан хар огт байхгүй
Жигд саарал мананд нь сонин зүйлгүй
Жирийн л саарал модод саарал цэцгэстэй
Огт урсдаггүй цөөрөм нь сүрчигийн үнэртэй
Олон болор модод дунд нь ямарч жимгүй
Соронзон бороо шивэрч байдаг хачин шөнөтэй
Сонин нь ямарч хүнгүй
Ув улаан биш саарал уруултай
Угтаа би өөрийнхөө ертөнцөд саарал өнгөтэй
Г.Номин
Сайхан саарал өдөр байна шүү, саарал өдрийг яаж өнгөрөөвөл зохих вэ? цаг нь тулсан 10 хичээлийн бие даалтыг хийжүүү эсвэл чихэвчээ чангалаад гудамж метрлэх үү. Эсвэл бүүүр өөрөөр гэртээ очоод орондоо ороод шар өдөр хүртэл унтахуу. ямар ч байсан эхлээд нэг сайхан дуу сонсоодхоё. нээрээ сая ажлын цонхоор хальт хараадахсан чинь Шөнийн галт тэргийн Цэцээ явжилэ. Аягүүү кайфтэй алхаж байх шиг байсан да хэхэ саарал өдөрт дуртай ч юм билүү :)Би үүүүүү Цэцээ гээд орилооод хаясан тэгсэн ашгүй сонсоогүй лдэ харин манай өрөөний гарууд чи яагаад ийм тэнэг юм л гэжилэ яадын хэхэ.
Дарга, ажилтныхаа өрөөнд хашгиран орж ирэв:
-Ажил хийж байхдаа тамхи татаж болохгүй гэж хичнээн хэлдэг юм бэ!!! Ажилтан:
-Хэн ажил хийсэн юм!
гэсэн хахаха.. нээрээ нэг ажилд оров. их гоё ажил. ирэээд би аягануудыг угаа юмнуудыг цэгцэл, мар мар хий, мэдээ хай, орчуул, шив, инэээ :] тэээл болооо энэнээс гоё ажил гэж юу байхав. Хичээлээ ч хийж болно хажуугаар нь. Цалин цавуу хамаагүй, аягүүү сонирхолтой л байвал тээл болоошдэ тэ?!!!

залгуур хэрэгтэй, залгах юм нь байгаа цагт арзетка заавал олддог. Залгуурыг хэрэглэж болно, хэрэглэхгүй ч байж болно харин зөвхөн залгах л хэрэгтэй. 2н хооронд биш, бат бөх залгах хэрэгтэй. Таарах юм шиг байна гээд залгадаг, болку байна гээд эргүүлээд авахад залгуурны сэрээ мохсон байдаг. Дахин дахин залгасаар эцсийн буусан арзетка хавчдаг, арай гэж багтдаг. Залгуур өөрөө салбагнасан төмөр болсон байдаг. Эргүүлээд бодоход тэр л сул бөгөөд тог сайн дамжуулдаг байжээ гэж бодогддог.
нээрээ хүний байжуга орчин тойрон өөрт нь маш их нөлөөтэй шүү, би урд нь шар ханын цаастай өрөөнд байхда анхаарал сарниал нэээх их сахилгүйтмаар ч юм шиг нэг тийм зугаа цэнгэл хөөх гээд ч байгаамшиг санагддаг байсын. тэгсэн одоо цагаан шаргал цаастай өрөөнд орсон чинь нээх амар амгалангуй бүр хэтэрхий норкоозонд орцон юм шиг болчлоо хэхэ. Миний дуртай нэг номны зохиолч Оскар Уайлд-н сүүлийн хэлсэн үг нь 'ханын цаас бид 2 үхлийн тулаан удаан хугацааны турш хийсны эцэст тэр намайг яллаа ' гэж хэлсэн юм байлээ. аягүй удаан өвчтэй хэвтэрт байсан гэсэн тээл ийм үг хэлсэн байх л да. Бас нэг обойны тухай түүх гэсэн чинь нэрийг нь мартчиж ямар ч байсан нэг алдартай эрдэмтэнийг жоохон байхад нь ааж ээж нь мөнгө муутай болохоороо бас нэг эрдэмтэн хүний бодлого шинжилгээ хийсэн ноорог цааснуудаар обой болгоод нааж өгсөн гэсэн тэгээд нөгөө жаал чинь обойгоо харж учрыг нь олох гэж мэрийсээр байгаад эрдэмтэн болох гараагаа эхэлсэн гэсэн. Өрөөний ханын цаас ийм
эсвэл ийм
байсан бол би эрдэмтэн боллооо чэхшиг хэхэхэ. за тэгэээд цаашаа Фэнгшүү энэ тэр гээд яриад байвал их юм болнодо. Юу ч гоё муухай байсан ч их хэмжээний манаралд орчоод байнаа яанаа. зүгэээр залхуурах шалтаг олдодгүй, иймэрхүү юм бодоол сууж байнадө :P
"Хүүхдийн хэзээ ч өмсөж байгаагүй гутлыг хямд зарна" гэж Эрнест Хемингуэй хэлжээ. Үнэндээ түүний өөрийнх нь хэлсэнээр энэ нь түүний бичсэн хамгийн сайн зохиол нь гэнэ. Ердөө л 6хан үгнээс бүрдсэн зохиол. Харин хамгийн богино аймшгийн зохиол бол Фредрик Брауны бичсэн " Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлчийн хүн өрөөнд ганцаараа байна. Хаалга тогшив..." Зохиолч О.Генри "Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин vлдсэнийг харахаар бензиний банк руу єнгийжээ. Талийгаач дєнгєж 23-тай байжээ." гэсэн зохиол хамгийн алдартай болсон зохиол юм байна. "Станфордын Их Сургуулийн физикийн ухааны доктор Блантон Туффорд орчлон ертөнцийн бүтэц сэдвээр судалгаа хийж байгаад бүтэнсайн өдөр сууж байсан Инглвүүд гуанз руу цөмөрч орж ирсэн машинд мөргүүлэн нас барав." хэн нэгны бичсэн энэ өгүүлбэр бас л хамгийн их шуугиан тарьсан зохиолоор шалгарч байжээ. хэхэ зохиол гэхээр эхлэл өрнөл төгсгөл гэж байх ёстойм шиг байгаан, тээл тэднүүс нь бүгд багтсан л байвал зохиол бүтээл болчино. Хүн бүр нэг өгүүлбэр хэлээд зохиол бичцэн гэж болох ч аймар гоё сонирхол татсан байж чадку л дэ. Гэхдээ хачин мөртлөө маш урт юм уншиж байснаас час хийсэн ганц өгүүлбэр уншсан нь дээрээ.
"Ямар нэгэн цаг үед төрсөн түүний зүрх нь ил харагдах авч түүнийг хэн ч ойлгохгүйгээр барахгүй эхэлсэн аялал нь аз жаргал - жаргал= 'аз' гэх юм л амьдралыг шийддэг гэсэн үгээр амьдралаа эцэслэнэ." миний Зохиол байж болох өгүүлбэр буюу өгүүлбэр болж болох зохиол :P
Beach Boys-н Sloop John B-н дууны үг дээр Nirvana-н smells like teen spirit-н аяыг нэмээд янзын бүтээл гарчээ. Гэхдээ ер нь ямар ч дууг ая нь л аварч чаддаг санагддийн, миний бодлоор бол дууны үг нь хачин байх тусмаа дууг чимэж өгдөг. Харин зүгээр нэг шүлэг нөгөө puzzle(монголоор яг юу гэж нэрлэдгийг нь даанч мэдкүмда) тоглодог шиг яг таг байрандаа орцон тийм л байвал гоё, гэхдээ мөр сүүл холбох биш шүү. Дуу болж болох шүлэг, дуу болж чадку шүлэг гэж 2 хуваадаг байх, сайн мэдкүэ хэхэ. Гоё шүлгийг тэнэг аяанд оруулах эсвэл гоё аяыг тэнэг шүлгэнд оруулах тохиолдлууд зөндөө байдагда. Надаа лав Монголын ороок хамтлагуудын(ойрын үед гарч ирсэн хамтлагууд тооцогдохгүй) шүлэг нь дажгүй мөртлөө ая нь сонин санагддаг, уран цэцэрхэл ихтэй харин сонссон хөгжим нь бага болохоор тийм байдаг юм боловуу, бүү мэд. Тиймээс энэ дууны ая нь угаасаа тасарцан болохоор ямар ч шүлэгтэй байсан мөн л тасрах юм :P
аан тийн ер нь поп дуунуудын шүлэг нь хайрцаглагдчихсан санагддаг, бүгд төстэйдүү гэх гэсийн хэхэ.
Чиний минь ....
Чин зүрхийг ...
Миний хайрыг мэдрээч
Мөнхөд хайрлах болно ч гэдиймуу. орооок дууу ийм байдаггүй, байгаа ч гүүү
Нэг тийм сааралтсан, обой эсвэл хана нь танигдахаа байсан тэгш өнцөгт өрөөнд түгжигдэхсэн. Нэг ширээ, сандал, тээд нэт-д холбогдсон миний хар хайрцаг. Жижкэн бие засах өрөө байвал дээр байх, мэдээж шүршүүртэй. Нэг гудастай, дулаан хөвсгөр хөнжилтэй. Халуун хөнжлөөс салах хамгийн үзэн яддаг явдал шүү нээрээ, яг сайхан унтаж эхлэхэд л босох цаг болчдог юм, за тэр яахав. Тэгээл бөөн бөөн номнууд. Баахан хоосон цаас, тэрэн дээрээ юм тэмдэглэж авна эсвэл их солиорно эсвэл зурааснуудыг гүйлгэнэ. Нет нь нэг өдөрт 3 цаг л холбогддог. хугацаа богино байх тусам нет-с хэрэгтэй юмаа хайна үзэж харна. Хөргөгч энэ тэр хэрэггүй, хүн өлсөөд үхдэггүй юм гэж ээж дандаа хэлдэгсэн тэгсэн өдөр бүр сая гаруй хүн үргэлж өлсөж үхэх аюултай байдаг гэх юм. Мань мэтийн 1р хэрэгцээ хангагдсан гаруудын л үг юмда. Цааш нь бол хоол моол нь цонхоор орж ирдэг. Хэн хоол өгдөг нь падгүй. Харин хоол бол хамгийн сайхан амттай, орц поорц ихтэй байвал зүгээр, ядаж хоол нь янзтай байхгүйл бол сэтгэл санаагаар чад хийчэж магад. Хаалга байхгүй, амиа хорломоор санагдвал цонхоороо үсэрчинэ биз. Нэт байгаа болохоор нийгмээс бүр мөсөн тусгаарлагдцан ч арай биш болоод байгаан, гэхдээ хүнтэй амьд яриа өрнүүлэхгүй зүгээр л тасралтгүй уншиж, хөгжим сонсож, хийж бүтээнэ. Хүмүүсээс хол байх тусам хэн нь надад чухал, хэнд нь хайртай, хэн нь ийм тийм гэсэн үнэн бодлууд орж ирэх байх. Байхгүй юмаа л хүсдэгээс хойш одоогийн амьдралаа үгүйлнэдэ, тэглээ ч надаа иймэрхүү амьдрах нэг жил хэрэгтэй байнаа. Өдөр өнгөрөх тусам тийм хугацааг хэрэгтэй байгааг улам мэдрээд байх юм. 20 жил хорвоо дээр тоос шороо босгохдоо энэ нэг жилийг тараагаад өнгөрүүлчиж чадсангүй. Ер нь энэ бол өндөр хөгжилтэй орны захын нэг муу шоронгын нөхцөл байдалтай л таарч байгаа байх л да. Гэхдээ л хэрэгтэй байна яахуу. Галзуурч солиорсон хүн гарч ирж магадгүйлдэ гэхдээ л тийм байх нь одоогынхоос дээр :)

Хэдэн нөхдүүдтайгаа хамт патиараа татуулав. Амралтын 2 өдөр гадуур баахан далжигнаад, гэртээ орж ирхээрээ зурагт шагайгаад суучина. Ямар ч үр бүтээл байсангүй. Ганц дажгүй үйл явдал болсон нь ахаараа гоё ном авахуулсан, уншиж эхэлсэн. Шинэ 7 хоногт заавал амжуулах ажил маш их байнаа. 1рт Бие даалтаа хийх, 2рт бие даалтаа хийх, 3рт бие даалтаа хийх, аан бас нэг юм байгаам байна мартах шахлаа, бие даалтаа хийх. Өнөөдөр нээрээ I am Legend үзлээ санасныг бодоход шал өөр кино юм. Үзээд уйлах кино байж :)
The Killers
© Саарал булан. Powered by Blogger and Manifest. Converted by LiteThemes.com