Харийнхны халдлага

by


Амьдралаа орхиод тэр чигээрээ явах санаатай улсуудад зөвлөмж гэнээ хэхэ. Ийм хүн ч гэж байхгүй байлгүйдэ, хөгжилтэй л юм. 1. Шөнө их л оройтож явж байх
2. Та харьж явна
3. Эхнэр(нөхөр) лүүгээ утасдаад хачин гэрэл тэнгэрт харсанаа хэл
4. Яг ярьж байхдаа утасаа таслах
5. Машинаа замын хажууд орхих
6. Замын машинд дайгдаад хаа нэг тийшээ үүрд одох
Нээрээ ойр дотны 2 хүн маань нисдэг таваг үнэхээр харсан гэдэг шүү. Хөдөө явж байхад нь яг дээгүүр нь маш ойрхон нисч өнгөрсөн, эргэлдэж нисч байсан бас доороо олон гэрэлтэй гээл яг л кино, зурган дээр дүрслэгддэг шигээ л хэлбэр дүрстэй байсан гэнэлээ. Гэхдээ тэр 2 олон хүнд хэлж шуугиан үүсгээгүй, угаасаа тийм юмыг ярьж явахад заалттай юмтай эсвэл галзуу энэ тэр гэсэн нэр зүүгдэнэ. тэр 2 маань нилээн хуучинсаг үзэлтэй улсууд ч харин нүдээрээ харсан харь гаригийнханда итгэдэг юм. Тиймээс би бас итгэдэг, тэр 2 нисдэг таваг харсан хараагүй итгэх л байсан. Хэзээ нэгэн цагт миний бие тэдэнтэй таараад дэлхий дээрхи тагнуул нь болно гэдэг итгэнэм :P