Archive for 03/2010

Robots

sketchbook bot 17 / 2008 by fragmented.

sketchbook bot 03 / 2008 by fragmented.

хэхэ хөөрхөн байгааз салбагнасан юмнууд чинь бүр хайр хүргээ хаячлаа :P

http://www.flickr.com/photos/fragmented/

robot #32 by fragmented.

robot #13 by fragmented.
sketchbook bot 02 / 2008 by fragmented.sketchbook bot 06 / 2008 by fragmented.sketchbook bot 05 / 2008 by fragmented.sketchbook bot 04 / 2008 by fragmented.sketchbook bot 07 / 2008 by fragmented.sketchbook bot 08 / 2008 by fragmented.sketchbook bot 09 / 2008 by fragmented.sketchbook bot 12 / 2008 by fragmented.sketchbook bot 24 / 2008 by fragmented.sketchbookbot29 by fragmented.sketchbook bot 33 / 2008 by fragmented.


дурлалдаа шатаж яваа хүний дуу :))) аж заргал гүсийдааа


Arctic Monkeys – “My Propeller” Video


дараагын клип болж магадгүй дуу гээ бодож байлаа :)

халуурал :(((


өвдөж зовсоны дараа л шүлсээ зүгээр нэг залгиж чадаж байгаада талархах байж гэж бодхын бас шөнө ханиалгүй бүтэн нойртой хоносон хоног болгоны тоогоор хэн нэгэнд талархмаар. нүд бүрэлзэж толгой эргээгүй цаг минутын тоогоор аз жаргалаа мэдэрч байку үхсэнээ хийж байсан байнааа нтррр гэж боджын ойрд. одоо юу ч хүскүэээ зүгээр л эрүүл болий тэхүүү :'( биеэн дотор вируснуудын аян дайн үргэлжлэн, ханиадны вируснуудын хөгжин цэцэглэлт, хоолойны өвчний бүтээн байгуулалт ид өрнөж байна.



зовлон жаргал аль аль нь амттай байна :) хэхэ өчдөр Valentine's day үзцэн чинь нэг л гэгэлзээл явчих чинь юу болох нь энэ вэээ пүү пааа :)))

Heartless


Kanye West-н Heartless-г сайхан коверлож


2 хайрт маань хамт :)))



Jack Bradley гэж хүн хорвоод мэндлэхдээ л дүлий төрсөн хүүгийн анх удаа юм сонсож үзэж байгаа мөчийн зургыг авсан нь гэнээ. Хөөрхий жаалд ямар санагдсан бол төсөөлсөнөөс нь аймшигтай байсан боловуу эсвэл үнэхээр гайхалтай гоё сонсогдсон боловуу. миний нэг өвөө чихгүй байж болно, хөлгүй ч байж болно, ямар ч согогтой байсан хараагүй байхаас долоон дор юм байку гэж хэлж байсан :'(

With a smile


Филиппины Битлз гэгддэг Eraserheads. бахархмаар гоё хамтлаг юм.

Lift your head, baby, don't be scared
Of the things that could go wrong along the way
You'll get by with a smile
You can't win at everything but you can try.

Baby, you don't have to worry
'Coz there ain't no need to hurry
No one ever said that there's an easy way
When they're closing all their doors
And they don't want you anymore
This sounds funny but I'll say it anyway.

Girl I'll stay through the bad times
Even if I have to fetch you everyday
I'll get by if you smile
You can never be too happy in this life.

In a world where everybody
Hates a happy ending story
It's a wonder love can make the world go round
And don't let it bring you down
And turn your face into a frown
You'll get along with a little prayer and a song.

(Too doo doo...)
Let me hear you sing it
(Too doo doo...)

In a world where everybody
Hates a happy ending story
It's a wonder love can make the world go round
But don't let it bring you down
And turn your face into a frown
You'll get along with a little prayer and a song.

Lift your head, baby, don't be scared
Of the things that could go wrong along the way
You'll get by with a smile
Now it's time to kiss away those tears goodbye

(Too doo doo...)
Let me hear you sing it
(Too doo doo

Sparklehorse and Radiohead - Wish You Were Here

RIP Mark Linkous

хэн нэгэн надаа чухал байсан ч, чухал биш байсан ч хажууд бку байна гэхээр аймар эвгүй санагджийнаа чөтгөр гэж. бас л нэг нь нисэн одох нь :(( ер нь хэн нэгнийг дахиж харку гэдгээ мэдрэх шиг муухай юм байдгүй санагддын, дахиж таараачуу гүүчүү. таарлаа гэхэд яаж өөрчлөгдсөн ч байх юм билээ.

Raffaelle Monti










Италийн уран барималч Раффели Монти (1818-1881). үнэхээр төгс санагдлаа :)



энэ нээрээ янзтай юмаа, юуны эрхлаам юм бэ хамгийн гол нь??? ккк

New video clips


Edith Piaf-н кинон дээр тоглодог хүүхэн юм шиг байгам.





Various Artists - Everybody Hurts


татаж авах

Хаалга

энэ хүний зарим өгүүллэгүүд таалагдаж байна. тэхдээ сүүлд гаргасан Би, Бид 2 гэсэн номных нь нүүр зураг нтр одоо юу вэ юу? тийм зурагтай байснаас цав цагаан ямар ч зураг хөрөггүй байвал зүгээр


Х.БОЛОР-ЭРДЭНЭ (2008-04-25)

Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогошрон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй. Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна.

Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв. Хэдэн мөчийн дараа бүсгүйн анхаарлыг гоёмсог хурц гэрэл цацруулсан нэгэн ганган хаалга татав. Тэр суудлаасаа аажимхан өндийгөөд тэр хаалга руу хэд алхтал харин зэрэгцээ хажуугийнх нь том шар хаалга салхинд савах мэт гэнэт цэлийтэл нээгдчихэв.

Бүсгүй цочих мэт зогтуссанаа өнөөх хаалга руу дөхөн очиж шагайж хараад дотор нь байгаа зүйлс тэр чигээрээ нүдэнд нь харагдахад хэсэг зогсож байснаа сонирхол нь буурсан мэт төдөлгүй эргэв. Харин өнөөх хурц гэрэлтэй хаалга томоос том нээгдсэн мөртлөө хурц гэрэлнийх нь цаана юу байгааг оноож харж боломгүй байсан бололтой тэр гараараа нүүрээ халхлаад хаалга руу дөхлөө. Түүнийг тэрхүү хурц гэрэл рүү уусан орохын алдад гэнэт эргэн тойрны бүх хаалга хяхтнан улам томоор нээгдэж эхэлсэн юм. Бүсгүй танхил цагаан хуруунуудаараа амаа таглан инээд алдаад эдгээрийн чухам алин руу нь орохоо мэдэхгүй инээмсэглэн алмайрна. Зарим хаалганы цаанаас сэтгэл уужрам сайхан хөгжим хангинаж байхад заримынх нь цаанаас тэвдүүхэн хэмнэлтэй түргэн хөгжим хангинана. Бүгд л анхаарлыг нь татах авч шууд яваад орчихмоор санагдахгүй байгаад бүсгүй гайхсан мэт суудал руугаа буцан ухрав. Тэгээд эргэн тойрныхоо хаалгануудыг сайтар хянах мэт эргэцүүлэн харж байхдаа харц нь гэнэт анхааралтайгаар нэгэн хаалга руу төвлөрөв.

Бараг анзаарагдамгүй буланд байрласан тэр хаалга энгийнээс энгийн тул тэгтлээ юунд анхаарлыг нь татсаныг би ч сайн ойлгосонгүй. Харин намайг ийнхүү гайхаширч байхад бүсгүй өнөөх хаалга руу дөхөн очоод болгоомжтойгоор самбарыг нь зөөлхөн түлхсэнээ бариул дээрээс нь атган түлхэж үзэв. Тэгэхэд л би тэрхүү хаалга ганцхаархнаа хаалттай байгааг анзаарлаа.

Хаалттай учраас л тэр хаалга бүсгүйн анхаарлыг татсан бололтой. Хаалттай хэрнээ бас түгжээтэй байгаа бололтой бүсгүйн хичээнгүй оролдлогын хариуд хаалга сохор дүлий мэт дүнсийнэ. Дүнсгэр бас хаалттай хаалгыг бүсгүй хэдэнтаа түлхэж, гаднаас нь тогшиж чимээ өгснөө суудалдаа эргэн очоод тас ширтээд суучихав. Гэрэл цацруулсан хаалга урихнаар дуудаж шанаанаас нь төөнөх авч бүсгүй анхаарлаа түүнийг бүрмөсөн халсан мэт зөвхөн цоожтой хаалгыг л ширтэн сууна. Сайхан хөгжимтэй хаалганы цаана жинхэнэ халуун амьдрал буцлах мэт инээд хөөр цалгилах боловч бүсгүй мөн л анзаарсангүй. Хаалга бүхэн түүнийг өөр өөрийнхөө ид шидээр даллан дуудах боловч бүсгүй зөвхөн хаалттай хаалга руу л уйгагүй ширтсээр суув.

Харин хаалга бүсгүйн тэгтлээ ширтээд байгаад ундууцан улам л баргар царайлан дүнсийнэ. Бүсгүй хүний сониуч зан хэзээ ч онгойхгүй байж мэдэх тэр дүлий хаалганы цаана чухам юу байгааг мэдэхсэн гэсэн шуналдаа бүрэн автсан бололтой шанаагаа тулан бодолд орж, төдөлгүй үзэг цаас аван өнөөх хаалгыг уйгагүй зурж эхлэв. Үзэгний үзүүрээс урган гарах зураас бүрийг тэр сэтгэлийнхээ гүнээс мэрийн татна. Энэ суулт хэзээ ч дуусахгүй мэт удаан үргэлжлэв. Байсхийгээд л би бүсгүйг юу болж байна хэмээн очиж харахад тэр өнөөх л байрандаа өнөөх хаалттай хаалгыг ширтэн, зургийг нь шалаар нэг хөглөртөл зурсаар суух ажээ.

Хэдэн жилийн дараа би тэрхүү зургийг нь цуглуулж эмхэлж янзалчихаад хөшөө мэт нэг байрандаа чулуужиж орхисон тэр бүсгүйн нүүр лүү тонгойн зогсоод сайтар ажигласан юм. Бүсгүйн цэл залуухнаараа чулуужиж орхисон нүд өнөөх хаалга руу ширтсэн хэвээр байсан боловч хацар дээр саяхан урссан мэт халуун нулимс зурайж байхыг олж харав. Би бүсгүйг өрөвдөж, хүйтэн мөлгөр духыг нь алгаараа зөөлхөн илэх мөчид өнөөх дүнсгэр түгжээтэй хаалганы зүгээс торхийх чимээ гарснаа аажуухан хяхтнан онгойх дуулдав. Эргэн харвал дүлий хаалга ихэмсгээр чихран аажуухан онгойж байлаа. Харин энэ мөчийг удаан хүлээсэн бүсгүйн чулуужсан биенээс уртаар санаа алдах мэт чимээ дуулдав. Гэхдээ тэр байрнаасаа огт хөдлөөгүй.

Харин бүсгүйн тэгтлээ удаан хүлээсэн тэрхүү хаалганы цаана чухам юу байгааг шагайн харахдаа би өөрийн эрхгүй “хн” гээд дуугарчихав. Одоо хэр нь дэлгээтэй байгаа эргэн тойрны бусад хаалгануудтай харьцуулбал саяхан нээгдсэн тэр хаалганы цаана хүн гайхаад байх зүйл огт байсангүй. Жирийн л нэг тоосгон хана, жирийн л нэг төмөр ор, жирийн л нэг модон сандал. Азаар бүсгүйн чулуужсан нүд энэ бүхнийг хэзээ ч олж харахгүй биз. Магадгүй тэр тэгтлээ удаан хүлээсэн тэвчээрээ иймхэн дэмий зүйлд зарцуулснаа мэдсэн бол галзуурах байсан биз.
Ай, даа...Хайр сэтгэл ээ гэж...

Beach Boys - Barbara Ann


Зурагтаар Mexx-н рекламыг үзчээд дуунд нь дурлаад солиотой дуу байнада гэж бодсоор явсан тэгтэл нэгэн өдөр л ба ба ба гээл гараад ирэх нь тэр :))) oh my Beach boys love you more and more :D

Nick Drake - Black Eyed Dog

Heath Ledger Nick Drake-г шүтдэг байсан ба амьдрал уран бүтээлийг нь харуулсан кинонд тоглохыг хүсдэг байжэээ. тээд түүнд зориулж хамгийн дуртай дуундаа клип хийлгэсэн гэнэ .

:)

Powered by Blogger.

Popular Posts

Popular Posts

Flickr Photostream

Livemusic.mn on Facebook

Recent Posts

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from zangga. Make your own badge here.

Twitter Updates

Meet The Author

Get In Touch