by

.... Би өдөр бүр, чиний л дэргэд байхыг хүссэн юм сан. Чамаас ямар нэгэн сураг чимээ дуулах болов уу гэсэндээ л би шуудангын хайрцгаа нэгд нэгэнгүй нэгждэг байлаа. Гэвч тэр тугалган хайрцаг хов хоосон, дотуур нь тэмтчих гараас минь төмөр балбах дуу л гарч байлаа.
Амьдралдаа бичсэн бүхийл сурвалжлага дотор чиний нэр байгаагүй болохоор л тэдгээр ажил минь миний хувьд ямар ч утга учиргүй байсан юм. Надад хандсан халуун найрсаг мэндчилгээ бүхэн гагцхүү тэдгээрийн дунд чиний хоолой сонсогддоггүй учраас л чихний чийр болон хувирч байв. Надруу хайр амлан ширтэж байгаа ямар ч сайхан нүд миний хувьд үхмэл санагддагсан, яагаад гэвэл чи надруу хэзээ ч тэгэж харж байгаагүй.

951
952
953...
Мянгад жигтэйхэн ойрхон энэ тоог хэлэх үед миний санааг зовоож байгаа цорын ганц зүйл бол яг ийм үед өмссөн хувцас минь хэр зохимжтой эсэх л байна. Ийм хариуцлагатай мөчид би дэндүү эв хавгүй хувцаслачихаагүй байгаа? энэ биеийн тамирын цамц нэг л зохимжгүй байна уу? эсвэл гутлаа солиод арай дээр юм олж өмсдөг ч юм билүү? ингэхэд би сахлаа өөрөө хусах ёстой юу, эсвэл нас барагсдад үйлчлэх товчооныхны үйлчилгээнд энэ бас орчирхдог юм болов уу? уг нь би юм бүхнийг овоо сайн бодох шиг болсон юмсан. Гэтэд одоо бас л баахан асуудал гараад ирлээ. хэрвээ буудаад амин газраа онохгүй энэ бүх санаа минь шал дэмий зүйл болчихвол, яах билээ? за байз, ахиад нэг удаа бие засахуу болихуу?
991
992
993...
1000 ашгүй бүх юм дууслаа.

-Ашгүй бүх юм дууслаа, Петер Туррини