Beauty of dream
Нэг тийм сааралтсан, обой эсвэл хана нь танигдахаа байсан тэгш өнцөгт өрөөнд түгжигдэхсэн. Нэг ширээ, сандал, тээд нэт-д холбогдсон миний хар хайрцаг. Жижкэн бие засах өрөө байвал дээр байх, мэдээж шүршүүртэй. Нэг гудастай, дулаан хөвсгөр хөнжилтэй. Халуун хөнжлөөс салах хамгийн үзэн яддаг явдал шүү нээрээ, яг сайхан унтаж эхлэхэд л босох цаг болчдог юм, за тэр яахав. Тэгээл бөөн бөөн номнууд. Баахан хоосон цаас, тэрэн дээрээ юм тэмдэглэж авна эсвэл их солиорно эсвэл зурааснуудыг гүйлгэнэ. Нет нь нэг өдөрт 3 цаг л холбогддог. хугацаа богино байх тусам нет-с хэрэгтэй юмаа хайна үзэж харна. Хөргөгч энэ тэр хэрэггүй, хүн өлсөөд үхдэггүй юм гэж ээж дандаа хэлдэгсэн тэгсэн өдөр бүр сая гаруй хүн үргэлж өлсөж үхэх аюултай байдаг гэх юм. Мань мэтийн 1р хэрэгцээ хангагдсан гаруудын л үг юмда. Цааш нь бол хоол моол нь цонхоор орж ирдэг. Хэн хоол өгдөг нь падгүй. Харин хоол бол хамгийн сайхан амттай, орц поорц ихтэй байвал зүгээр, ядаж хоол нь янзтай байхгүйл бол сэтгэл санаагаар чад хийчэж магад. Хаалга байхгүй, амиа хорломоор санагдвал цонхоороо үсэрчинэ биз. Нэт байгаа болохоор нийгмээс бүр мөсөн тусгаарлагдцан ч арай биш болоод байгаан, гэхдээ хүнтэй амьд яриа өрнүүлэхгүй зүгээр л тасралтгүй уншиж, хөгжим сонсож, хийж бүтээнэ. Хүмүүсээс хол байх тусам хэн нь надад чухал, хэнд нь хайртай, хэн нь ийм тийм гэсэн үнэн бодлууд орж ирэх байх. Байхгүй юмаа л хүсдэгээс хойш одоогийн амьдралаа үгүйлнэдэ, тэглээ ч надаа иймэрхүү амьдрах нэг жил хэрэгтэй байнаа. Өдөр өнгөрөх тусам тийм хугацааг хэрэгтэй байгааг улам мэдрээд байх юм. 20 жил хорвоо дээр тоос шороо босгохдоо энэ нэг жилийг тараагаад өнгөрүүлчиж чадсангүй. Ер нь энэ бол өндөр хөгжилтэй орны захын нэг муу шоронгын нөхцөл байдалтай л таарч байгаа байх л да. Гэхдээ л хэрэгтэй байна яахуу. Галзуурч солиорсон хүн гарч ирж магадгүйлдэ гэхдээ л тийм байх нь одоогынхоос дээр :)