that's not my name
Энэ дууг энэ хамтлагаас яг дараагийн хит болох байх дажгүй дуу байна гэж сонсож байсийн, тэгсэн клип нь ч гарч, гэхдээ өнөөдөр сонсоход үнэн лөлө сонсогдож байнаа
Энэ дууг энэ хамтлагаас яг дараагийн хит болох байх дажгүй дуу байна гэж сонсож байсийн, тэгсэн клип нь ч гарч, гэхдээ өнөөдөр сонсоход үнэн лөлө сонсогдож байнаа
Эхнэр нөхөр 2 хэрэлдээд хэсэг дуугаралцахгүй байхаар аль аль нь шийдэв. Дараагийн 7 хоногт нөхөр нь Сидней явах ажилтай тул өглөө 5 цагт босох хэрэгтэй боллоо. Тэр эхнэрээрээ сэрээлгэхийг хүссэн боловч эхэлж дуугарахыг бас хүссэнгүй. Тиймээс "Намайг өглөөний 5-н цагт сэрээгээрэй" гэсэн зурвас бичэж өгөв. Маргааш өглөө нь сэрээд цагаа хартал өглөөний 9 цаг болж байх ба онгоцноосоо мэдээж хоцорсон байв. Тээд хэрүүл хийх гээд өндийтөл хажууд нь бас нэг зурвас байхыг уншвал "Хөөш өглөөний 5-н цаг болж байна, босоорой" гэж бичсэн байв.
Греммид Арааживтолгойтууд оролцоно гэжүү? мэдкүдэ. Ямар ч гэсэн рекламанд нь бол оролцож л байгаам байна. 2дах видео нь In Rainbows-д орсон Reconer. Орон гэргүй хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага энэ дууг ашиглаж реклам хийжээ. Энэ цомогт орсон дуунууд ер нь янз бүрийн юманд маш их ашиглагдаж байнаа. Урьд нь энд бас бичиж байсан.
Хачин клип байнаа гоё хамтлаг гоё дуу юмсан :( ер нь клип үзэхгүй байдымуу дууны сэтгэгдэл доошлуулаад байх юм
Coldplay-н сүүлийн цомгийг эргүүлж тойруулж мөлжөөд дуусахгүй амтат юутай зүйрлэх вэ, хэлэх үг олдохгүйн хэхэ.
Амьдралаа орхиод тэр чигээрээ явах санаатай улсуудад зөвлөмж гэнээ хэхэ. Ийм хүн ч гэж байхгүй байлгүйдэ, хөгжилтэй л юм. 1. Шөнө их л оройтож явж байх
2. Та харьж явна
3. Эхнэр(нөхөр) лүүгээ утасдаад хачин гэрэл тэнгэрт харсанаа хэл
4. Яг ярьж байхдаа утасаа таслах
5. Машинаа замын хажууд орхих
6. Замын машинд дайгдаад хаа нэг тийшээ үүрд одох
Нээрээ ойр дотны 2 хүн маань нисдэг таваг үнэхээр харсан гэдэг шүү. Хөдөө явж байхад нь яг дээгүүр нь маш ойрхон нисч өнгөрсөн, эргэлдэж нисч байсан бас доороо олон гэрэлтэй гээл яг л кино, зурган дээр дүрслэгддэг шигээ л хэлбэр дүрстэй байсан гэнэлээ. Гэхдээ тэр 2 олон хүнд хэлж шуугиан үүсгээгүй, угаасаа тийм юмыг ярьж явахад заалттай юмтай эсвэл галзуу энэ тэр гэсэн нэр зүүгдэнэ. тэр 2 маань нилээн хуучинсаг үзэлтэй улсууд ч харин нүдээрээ харсан харь гаригийнханда итгэдэг юм. Тиймээс би бас итгэдэг, тэр 2 нисдэг таваг харсан хараагүй итгэх л байсан. Хэзээ нэгэн цагт миний бие тэдэнтэй таараад дэлхий дээрхи тагнуул нь болно гэдэг итгэнэм :P
Урьд нь энд чингэлэгийн тухай нэг юм бичиж байсан. Одоо дахиал шар цүнхний хэрэг гэдэг шиг улаан чингэлэг. Спортын хувцас үйлдвэрлэгч Puma компани чингэлэг ашиглаж дэлгүүр нээжээ. Жинхэнэ чингэлэг энэ тэрийг нь мэдсэнгүй ямар ч байсан гоё харагдаж байна шүү.
Michelle Lehman гэдэг хүний найруулсан 'Tropfest' кино наадмын богино хэмжээний киноны төрөлд түрүүлсэн кино гэнээ. Хэхэ ёстой хөөрхөн. Хурдан дулаараасай дугуй унах юмсан :)
Bjork-н гаргасан сүүлийн дуу. Цаана нь Том Йоркийн хоолой. Гоё дуу байлээ бөмбөрыг нь ээ... татаж авах
Таксинд суугаад хүрэх газраа хэлнэ. Жолооч олон долоон үгтэй хүн байж таараад баахан юм ярих нь төвөгтэй, гэхдээ дүлий дүмбэ оргих ч бас хэцүү. жолоочийн ярианы цаанаас FM-р нэг шүлэг яваад байв. Үргэлж сажлуулж явдаг чихэвчээ салгаад нэг чихээрээ жолоочийн яриа нөгөө чихээрээ энэ шүлгийг сонслоо. Гэрийнхээ гадаа ирээд хэд гарсан гэж асуухаар гарах ёстойгоос 800 төг илүү хэлэх. Машинд нь суугаад сайхан шүлэг сонссон болохоор хэлсэн тоог нь л өгөөд хэрүүл хэлцэлгүйхэн шиг буулаа.Үнэхээр сэтгэлд хүрэх шүлэг санагдсан юм. Ялангуяа :
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур гэдэг 2 мөр нь.
Хүүхдүүдээ та нарыг бурхан ивээг. Ийм сайхан дууг сонгож авч дуулдаг сайн хүүхдүүд байна шүү. Дахиад жоохон бэлдэх л хэрэгтэй байнада энэ тэр :D
Зургийг Louis Arthur Ducos du гэж анх өнгөт гэрэл зураг авах аргыг нээсэн хүн авжээ. Subtractive color (CMYK) буюу cyan-Оюу ногоон, magenta-улаан ягаан болон yellow-шар өнгүүдийн нийлмэл өнгөнөөс бүрдсэн зураг юм. Энэ үед нь Additive color буюу RGB нээгдээгүй байсан юм боловуу сайн мэдэхгүймаа. Өнгөний төрлүүдийн талаар судлах л хэрэгтэй байгаамда :(
Харин энэ нь хамгийн анхны хүний дүрс гарсан фото зураг. Энэ зургийг авах гэж албаар ч хүнийг оруулаагүй юм байна. Зураг авч туршилт хийж байхад нь 2 хүн холдож өгөхгүй 10аад минут болсон гэнээ. Тэгсэн нэг нь гутлаа гудамжны гуталчингаар тослуулж байгаа нөгөөдөх нь тосолж байгаа юм гэнээ хэхэ. Сайндаа ч биш ингэж л зургын хальсанд мөнхөрсөн юм байх. Зурган дээр дараад томруулж хараарай.
1979 оны Joy Division-н Shadowplay. 2007 онд Killers дуулсан нь. Killers-н дуулсан хувилбараараа мөн энэ ондоо Control буюу Joy Division-н гоцлол дуучин Ian Curtis-н амьдрал уран бүтээлийн тухай киноны саундтрак болсон юм. Сайхан бүтээлийг хэд худалдаад ч зарагдсаар л байх юмда. The Killers зөндөө хуучны дуунуудыг дахин дуулсан болохоор дараа дараагын бичлэгүүдэд тус тусад нь бичнээ :)
дууг татаж авах
Банжигаасаа салж ядаад л байна :( Ямар ч байсан хов хоосон блогынхоо жавар, сүнс мүнс юу байдаг юм тэднүүсийг үргээхийн тулд нэг сайхан ая дууны саарал хадаг баръя.
энэ дуунаас болж Ороок хөгжим руу аюумшигтай халтиран орж билээ. Миний хамгийн дуртай клипүүдийн нэг, одоогийнхтой харьцуулахад график нь хуучирсан байж магадгүй л дэ гэхдээ л лаг сэтгэмжтэй.
© Саарал булан. Powered by Blogger and Manifest. Converted by LiteThemes.com