by Zangga
Лантуугаар цохиулах шиг л болчихлоо, гү эээ лантуугаар цохиулж үзээгүй болохоор тийм биш юм байна. Юу ч мэдээгүй биш зүгээр харсаар байгааал бөмбөг холоос ойртоол ойртоол бүр улам ойртож ирээл пүннн гээл явчдагда. За тэр мэдрэмжийг бол мэджийн хүмүүүс инэээлдээл, би ямар тэнэг байдалд орчвоо нтр гэж бодооод гаднаа бантаж мантахгүйг хичээнэ тэгсэн ч дотроо аймар манарч байгаагаа мэдэрнэ. Харин энэ бол яг бөмбөгөөр хүчтэй цохиулсан юм шиг мөртлөө үнэхээр гунигтай мэдрэмж. Бөмбөгөөр цохиулаад гуниглах гэж байхуу. Аймар гуниглааад зогсохгүй хов хоосон болоол явчина. Өнгөрүүлсэн хараал идсэн 20жил огт байгаагүй ч юм шиг. Байсан нь хог новшоор дүүрэн, хүмүүс алт эрдэнэс цутгаж өгөөд тэр нь дотогшоо орохдооо хог новш болон хувирдаг нэг тийм ёроолгүй сав. Ёроолгүй байдаг нь ч аргагүй хязгааргүй их тэнэг хүсэл мөрөөдөлтэйн шинж. Өчүүхэн бодол санаандаа сайтар бодогдооод хэрэгжих үйл явц нь хөлдөөөд мөстчихсөн. тэр мөс нь хааяа нэг огцом хайлаад урсана. эсвэл баахан нүдүүлж байгаад ямар нэгэн хэлбэр дүрсэн мөсөн баримал болно. Баримал хэвээрээ хэсэг байзнаж үзнэ. Шар гэрлэнд хайлааад урсана, улаан гэрлэнд болохоороо урвалд орооод бас л ямар нэгэн тэнэг юм болж хувирна. Хараагүй мэдээгүй байжигад бөмбөгөнд цохиулсан бол ядаж л нэг сэрэлт авахсан.салхинд нь сайн цохиул. бороонд нь сайн нор. бөмбөгнүүдийг зүгээр өшиглөөөд хол цөлчих өөрсдөө өнхрөөл ирнэ... заза өнөөдрийн мунхаглал хангалттай боллоо. Ямар бөмбөг нь ирээд яаж, хаанаа цохиулах бол гэж амьсгаа даран хүлээгээд хэрэггүй цохивол цохиж л байг харин чи өөрийнхөө замаар явжий.