Ониг-оо-нууд

by


инээ. ядаж инээмсэглэ. ам дээшээ хөдлөхөд бие автоматаар аз жаргалын энерги ялгаруулдаг (ийм л худлаа бие бас сэтгэл). тэр нь дээрдэхэд туслана :)


-Чи Пауло Коэльо-г уншсан уу?
-Үгүй.
-Арай ч дээ…
-Чи өөрөө уншсан юм уу?
-Би түрүүлж асуусан шүү!


Нэг залуу:
-Би ямар гоё охинтой найз болсон гээч, тэгээд баяраа чамтай хуваалцах гэж ирлээ. Нөгөө залуу:
-Хуваалцъя л даа, аваад ир!


-Алив гараа өг. Би чамайг мэргэлээдэхье. … Чи ч энтеровирусээр өвчилж үхэх хүн байна даа.
-Та яаж мэдэв?
-Ийм бохир гартай юм чинь тэгэлгүй яахав дээ.


Чи хаана ажилладаг вэ?
-Хаана ч ажилладаггүй.
-Тэгээд юу хийдэг юм?
-Юу ч хийдэггүй.
-Ямар сайхан ажил вэ!
-Сайхан нь ч сайхан л даа, даанч өрсөлдөгч олонтой!

Хөдөөний зам дээр хоёр эр машинд гар өргөн зогсож байна. Ганц нэг машин явах боловч тэр хоёрыг авсангүй. Тэгтэл ачааны машины руль барьсан нэг эр “давхиж” ирээд амаараа тоормозлон ар руугаа зааж суу гэв. Мань хоёр мэдрэл муутай “жолооч”-оос айж:
-Зүгээр зүгээр, бид хоёр өөр машинд суучихъя. Нөгөө “жолооч” өврөөсөө гар буу гаргаж ирэн, “-Суу” хэмээн хашгирав. Айсан хоёр суусан дүр үзүүлэв. “Жолооч” рулиэ хөдөлгөн “давхиж” өгөв. Нөгөө хоёр араас нь даган гүйнэ. Хэдэн км гүйснээ зогсов.
-Энд замын цагдаагийн хэсэг байдаг юм. Би үнэмлэхгүй учраас тэр эрдэнэшишийн талбайгаар тойроод очно. Та хоёр алхаад очиж бай. Хэцүү “жолоо”-чоос салсан хоёр эр, замын цагдаа дээр ирэн, эрдэнэшишийн талбайгаар нэг солиотой эр ачааны машины руль барин гүйж яваа тухай хэлэв. Замын цагдаа:
-Тэрийг чинь бид эрж байгаа юм, алив суу хэдүүлээ эрж олноо гээд мотоциклын гар гаргаж ирэв. Солиотой цагдаагаас айсан хоёр эр:
-Бид хоёр их яарч явна гэвэл цагдаа автомат гаргаж ирэн:
-Суу хэмээн тушаав. Тэр хоёр “мотоциклын ард суун” давхиж өглөө… Жаахан гүйж байтал цагдаа эргэж харан нэгийг нь загнав:
-Чи чинь мотоцикл дээр сууж яваагаа мэдэж байна уу, наад өвдгөө нугла. Мань эр өвдгөө нугалан гүйж байхдаа эргэж харан нөгөө нөхөртөө:
“-Хоёулаа ачааны тэргэн дээрээ сууж явсан бол амар байж дээ” хэмээн шивнэлээ…



Нэг эр нөгөөдөө:
-Чи надад 100 төгрөг зээлээч, би гэртээ хэтэвчээ мартчихаж.
-Тэг тэг. Маргааш нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм ээ.
-Чи надад 400 төгрөг зээлээч, би маргааш 500 болгоод өгчихье.
-Тэг тэг. Нөгөөдөр нь.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 500 төгрөг зээлээч. Маргааш би 1000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 3 хоногийн дараа.
-Би чамд өртэй байх аа?
-Тийм.
-Чи надад 4000 төгрөг зээлээч, би маргааш 5000 болгоод өгчихье.
-Тэг тэг. 5 хоногийн дараа:
-Би чамд өртэй байх
-Үгүй ээ үгүй. Ямар ч өргүй!


Халамцуу эр:
-Эмч ээ, миний юу… нөгөө юу гэдэг билээ … өвдөөд…
-Хаана байдаг юу вэ?
-… нурууны төгсгөлд… байдаг чинь юу билээ…
-Бөгс үү?
-Тийм байх аа, гээд толгойгоо заажээ.


Шинээр ажилд орсон худалдагчид, дэлгүүрийн дарга зэмлэл хүлээлгэж байна:
-Та хүнтэй буруу харьцаж байна. Яг хүссэн бараа нь байхгүй ч гэсэн адил төстай барааг нь санал болгож бай. Жишээ нь хэн нэгэн худалдан авагч, балын харандаа асуухад тэр нь байхгүй бол
“-Гэхдээ манайд өнгийн харандаа, фломастер байна ш дээ” гэж хариулж бай.
-За дарга аа. Төдөлгүй даргын өрөөнд нэгэн худалдан авагч уурсан орж ирэв:
-Танай худалдагч чинь тэнэг юм уу, хаашаа юм!
-Яаж байна?
-Намайг жорлонгийн цаас байна уу гэсэн чинь,
“-Байхгүй ээ, гэхдээ бичгийн цаас, өнгийн цаас, цавуутай цаас, зүлгүүртэй цаас байна ш дээ” гэж хариулж байх юм!!!


-Байна уу, таны захиалсан машиныг бид одоо аваад очлоо.
-Юун машин?
-Ланд-105!
-Юу??
-Та өчигдөр манайд урьдчилгаа 60 хувийг төлсөн байна шүү дээ. Эр утсаа гараараа таглан:
-Хөгшөөн, хөөө хөгшөөн!!! Эхнэр:
-Юу гээд байгаа юм бэ, муу архичин!!!
-Би архичин биш юм байна аа, би өчигдөр, мөнгөөрөө архи уугаагүй, машинаа захиалчихсан байна ш дээ… хэмээн хашгиран дэвхэцлээ…


-Онгоц худалдаж авах мөнгөтэй болох юм сан.
-Юу, машин ч үгүй байж юун их юм боддог юм!
-Үгүй ээ, үгүй. Зүгээр л тийм их мөнгөтэй болох юм сан…



Абстракт зураач үзэсгэлэн гаргаж бүтээлээ танилцуулж байна:
-Энэ манай эхнэрийн хөрөг… Энэ миний хөрөг…Нэгэн үзэгч:
-Та хоёр арай хүүхэдгүй биз дээ.

Нээрээ хүнийг зиплэж /ZIP/ болно гэж байна лээ шүү.
- Хаана?
- Мэдээж Монголд.
- Яаж?
- Микронд чихээд л...