Movie review юмуу хаашайн

by

http://www.timeout.com/img/25063/w513/image.jpg
Reigh Over Me
Нэг л их кино үзсэн хүн байнаа энд.Хичээл номоо хий ааайн! яаж чаджийна чи! мэдкүэ, гоё кино зурагтаар гарааал байх юм ямар гараад байхад нь үзкү байлтай биш, нүдээ таглаад чихээ бөглөөд зурагтнаас зугтаж явж байгаад аягүй бол сандланд тээгэлдэж үхнэдэ энэ хүн хэхэ. За солиорох ч яахав. Өчдөр ийм кино үзээд. Ганцаардлын туйлд орсон залуугын тухай гарна. надаа лав амьдрах хэв маяг нь таалагдсандаг. гэхдээ энэ хүн ямар ч найз нөхөдгүйд л гол буруу нь байгаам. Буруу ч гэж дэ тэр хүний гэр бүлийн гишүүдийн үхэл өөрт нь маш хүндээр тусаад бараг л хагас солиороод өөрийгөө бусдаас тусгаарлацан байлаа. Тэгсэн коллежийн найзтайгаа таараал нөгөө найз нь бас амьдралдаа амьсгал авах хэрэгтэй болчоод явжийдаг. Тээд найз нь хэцүү зан авиртай болсон ганцаардсан найздаа туслаж амьдралыг нь аврах гээл. Нөгөөх нь өөрөө ч мэдээгүй найзынхаа амьдралд бас туслачихдаг.
Хэрвээ хүн амьтантай харилцаатай байдаг байсан бол энэ киноны Adam Sandler-н дүр яг миний мөрөөдлийн амьдрал хэхэ. Дажгүй кино байлээ арай дурлах нь ч хаашаа юм зүгээр л таалагдсан. Энэ киноны ганцаардсан нөхөр хэрвээ бөмбөр тоглож хөгжим сонсдоггүй байсан бол аль хэдийн хорвоог орхисон байхаа. Энэ кинон дээр The Who, Bruce Springsteen-ы дуунууд их явдаг. Миний дуртай, сонсдог дуу явдаггүй ч зүгээр амьд хөгжим гэдэг утгаараа гоё байлээ. Кино ярьж байна гэж алаад хаячихдаг юмаа ингэсхийгээд зогсоохгүй бол. Үзэхэд гэмгүй хөөрхөн кино байлээ. Элтээр аль сувгаар билээ Slumdog Millionaire гарч байсан тээд мэдээж үзсэн. Сая өөр суваг дээр дахиад гарч байхаар нь дахиад жоохон харав. Тэгсэн харин нэг юмыг сайн анзааралгүй өнгөрөөчиж. Юу вэ гэхээр гол дүрийн жаал хүүг найз нь жорлонд түгжээд алдарт жүжигчин рүү гүйчихдэгдэ. Тээд нөгөөх чинь ганц арга буюу доошоо нөгөө б**с руу унаж гардаг. Б**санд унасан хүн баяждаг гэж сонсож байсанаа гэнэт саналааа. Тэр битий хэл урьд нь жорлон байсан газар дэлгүүр хоршоо нээхэд ашиг их олдог гэжуган. Сонин юм шүү хэхэ. Гэхдээ энэ ч нээх энэ хүү баяжихад нөлөөлсөн биш байх л да, яахав дэлхийн бусад улс орнууд Монгол шиг ийм итгэл үнэмшилтэй бол энэ киноны бас нэг түлхүүр нь ч гэх юмуу тийм байж магадгүйн. Хүү өөрөө ч мэдээгүй бэлдээгүй зүгээр л хувь заяа өөрийг нь ийм зам руу түлхсэн. Зовсоний эцэст жарганаа гэж. Үнэхээр шилдэг кино байлээ. Би 10 жилд байхдаа яг энэ кинон дээрхи шиг саятан болохыг хүсвэл тэмцээнд хэзээ нэгэн цагт орно гэж бодож, мөрөөдөж юу тааралдсан бүх юмаа уншиж, үзэж, мэдэх гэж их хичээдэг байж билээ. “Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг” гэж хүртэл блог хөтлөнө хэхэ. Юуны төлөө гэж тийм хичээл зүтгэлтэй байсан юм болдо. Одоо бол юун тэмцээн яршиг, урдахь хичээлээ сайн хийгээд хүн шиг амьдрах л сайхан байна :D. Хорвоогын мянган сонин, түмэн мэдээг уншиж олж мэдэж амжихгүй гэж боддог болцон байх юм.