Velvet Goldmine-н дуунууд
Velvet Goldmine-н дуунууд. Тэр чигтээ гайхамшиг, жинкэн урлагийн бүтээл. Өчигдөр шөнө нойр хүрдэггүй энэ киног дахиж үээд өдөржин бодолд эргэлдчихлээ. Ер нь үзээд бие хөшдөг, шоконд орчихоод ухаан санаанаас гардаггүй хэдхэн киноны нэг нь энэ.
жүжигчид гэж үнэхээр гайхалтай улсууд шүү, цаанаасаа л авъяас билиг нь ундарч байдаг. Iggy Pop-н дууг Ewan Mcregor дуулж байна.
Baby's on fire Brian Eno-н дуу, кинон дээр Жонатан Райс Мяайрс дуулж байгаам, аймар аймар. Тэр Курт Вайлдын гитарыг долоож байгаа хэсгийг David Bowie-н нэг тоглолтон дээр гаргасан үйлдлээс санаа авсан гэсэн. Тэгээд бодохоор энэ киног яг л David Bowie-н амьдралаас/Iggy, Reed/ санаа авч хийсэн юм шиг, яг мөн юмаа гэхээр биш. Кино шүүмжлэгчид Citizen Kane + David Bowie амьдралын нэгээхэн хэсэг + Oscar Wilde-н зохиолын хэсгүүд, харилцан ярианууд гэх мэт зүйлүүдийг нэгдэл гэж хэлдэг. David Bowiе өөрөө дуунуудаас нь энэ кинондоо ашиглахыг хориглосон гэж сонссон юм байна.
Velvet Goldmine-н 3 дууг Thom Yorke дуулсан /roxy music/, сүүлийн 2 дуу.
Feat. Brian Molko /Placebo/