Archive for 01/2009

that's not my name

Энэ дууг энэ хамтлагаас яг дараагийн хит болох байх дажгүй дуу байна гэж сонсож байсийн, тэгсэн клип нь ч гарч, гэхдээ өнөөдөр сонсоход үнэн лөлө сонсогдож байнаа

A thousand Words


Ted Chung-н богино хэмжээний кино :) таалагдав

Last Goodbye



Jeff Buckley-н Last Goodbye-г Scarlett Johansson дуулжээ. Scarlett Johansson дуулж эхлээд бүр нэг цомог ч гаргасан гэдгийг мэдсэн байх. Энд тэнд шууд явахаар тавигдаагүй байлээ. Татаж авч сонсож үзсэн, тээд сонсож дуусаад шууд устгасан, та ч гэсэн тийм үйлдэл хийх эсэхийг би таашгүй гэхдээ ер нь ихэнхи нь тэгэх байх :)
Хэрвээ энэ дууг Жефф зохиож дуулаагүй анх удаа Скарлет дуулсан бол хит болох байсан боловуу. Болку байсан байх. Ер нь Жеффээс өөр хэн ч ийм дуу зохиож чадахгүй.
миний дуртай Vanilla Sky-н саундтрак юм.

Silent war

Эхнэр нөхөр 2 хэрэлдээд хэсэг дуугаралцахгүй байхаар аль аль нь шийдэв. Дараагийн 7 хоногт нөхөр нь Сидней явах ажилтай тул өглөө 5 цагт босох хэрэгтэй боллоо. Тэр эхнэрээрээ сэрээлгэхийг хүссэн боловч эхэлж дуугарахыг бас хүссэнгүй. Тиймээс "Намайг өглөөний 5-н цагт сэрээгээрэй" гэсэн зурвас бичэж өгөв. Маргааш өглөө нь сэрээд цагаа хартал өглөөний 9 цаг болж байх ба онгоцноосоо мэдээж хоцорсон байв. Тээд хэрүүл хийх гээд өндийтөл хажууд нь бас нэг зурвас байхыг уншвал "Хөөш өглөөний 5-н цаг болж байна, босоорой" гэж бичсэн байв.

Radiohead's recent ...


Греммид Арааживтолгойтууд оролцоно гэжүү? мэдкүдэ. Ямар ч гэсэн рекламанд нь бол оролцож л байгаам байна. 2дах видео нь In Rainbows-д орсон Reconer. Орон гэргүй хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллага энэ дууг ашиглаж реклам хийжээ. Энэ цомогт орсон дуунууд ер нь янз бүрийн юманд маш их ашиглагдаж байнаа. Урьд нь энд бас бичиж байсан.

A cupcake adventure

Kirsten Lepore-н богино хэмжээний кино. Ёстой хөөрхөн юмаа. Break Rules :D

The KIllers - Spaceman (New Video Clip)


Хачин клип байнаа гоё хамтлаг гоё дуу юмсан :( ер нь клип үзэхгүй байдымуу дууны сэтгэгдэл доошлуулаад байх юм

Life In Technicolor (New video clip)


Coldplay-н сүүлийн цомгийг эргүүлж тойруулж мөлжөөд дуусахгүй амтат юутай зүйрлэх вэ, хэлэх үг олдохгүйн хэхэ.

Харийнхны халдлага


Амьдралаа орхиод тэр чигээрээ явах санаатай улсуудад зөвлөмж гэнээ хэхэ. Ийм хүн ч гэж байхгүй байлгүйдэ, хөгжилтэй л юм. 1. Шөнө их л оройтож явж байх
2. Та харьж явна
3. Эхнэр(нөхөр) лүүгээ утасдаад хачин гэрэл тэнгэрт харсанаа хэл
4. Яг ярьж байхдаа утасаа таслах
5. Машинаа замын хажууд орхих
6. Замын машинд дайгдаад хаа нэг тийшээ үүрд одох
Нээрээ ойр дотны 2 хүн маань нисдэг таваг үнэхээр харсан гэдэг шүү. Хөдөө явж байхад нь яг дээгүүр нь маш ойрхон нисч өнгөрсөн, эргэлдэж нисч байсан бас доороо олон гэрэлтэй гээл яг л кино, зурган дээр дүрслэгддэг шигээ л хэлбэр дүрстэй байсан гэнэлээ. Гэхдээ тэр 2 олон хүнд хэлж шуугиан үүсгээгүй, угаасаа тийм юмыг ярьж явахад заалттай юмтай эсвэл галзуу энэ тэр гэсэн нэр зүүгдэнэ. тэр 2 маань нилээн хуучинсаг үзэлтэй улсууд ч харин нүдээрээ харсан харь гаригийнханда итгэдэг юм. Тиймээс би бас итгэдэг, тэр 2 нисдэг таваг харсан хараагүй итгэх л байсан. Хэзээ нэгэн цагт миний бие тэдэнтэй таараад дэлхий дээрхи тагнуул нь болно гэдэг итгэнэм :P

Puma container store


Урьд нь энд чингэлэгийн тухай нэг юм бичиж байсан. Одоо дахиал шар цүнхний хэрэг гэдэг шиг улаан чингэлэг. Спортын хувцас үйлдвэрлэгч Puma компани чингэлэг ашиглаж дэлгүүр нээжээ. Жинхэнэ чингэлэг энэ тэрийг нь мэдсэнгүй ямар ч байсан гоё харагдаж байна шүү.




Marry me

Michelle Lehman гэдэг хүний найруулсан 'Tropfest' кино наадмын богино хэмжээний киноны төрөлд түрүүлсэн кино гэнээ. Хэхэ ёстой хөөрхөн. Хурдан дулаараасай дугуй унах юмсан :)

Nattura


Bjork-н гаргасан сүүлийн дуу. Цаана нь Том Йоркийн хоолой. Гоё дуу байлээ бөмбөрыг нь ээ... татаж авах

Ухаарал чэх шиг

Таксинд суугаад хүрэх газраа хэлнэ. Жолооч олон долоон үгтэй хүн байж таараад баахан юм ярих нь төвөгтэй, гэхдээ дүлий дүмбэ оргих ч бас хэцүү. жолоочийн ярианы цаанаас FM-р нэг шүлэг яваад байв. Үргэлж сажлуулж явдаг чихэвчээ салгаад нэг чихээрээ жолоочийн яриа нөгөө чихээрээ энэ шүлгийг сонслоо. Гэрийнхээ гадаа ирээд хэд гарсан гэж асуухаар гарах ёстойгоос 800 төг илүү хэлэх. Машинд нь суугаад сайхан шүлэг сонссон болохоор хэлсэн тоог нь л өгөөд хэрүүл хэлцэлгүйхэн шиг буулаа.Үнэхээр сэтгэлд хүрэх шүлэг санагдсан юм. Ялангуяа :
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур гэдэг 2 мөр нь.

Нээрээ л одоо өнгөрүүлж байгаа өдөр хоногууд чинь ээж аавын маань амьдарч байгаа амьдрал нь шүүдэ, үр хүүхэд болсон би нь тэдний амьдралынх нь томоохон хэсэг. Зөвхөн бидний төлөө л гэж амьдарч байхад нь би харин миний амьдрал эхлээгүй, энэ бол зөвхөн бэлтгэл гэж бодож явж байдаг. Тийм болоод ч бүх юманд пал цал ханддаг байх л да. Тэднийг жаргаах цаг үлдэхгүй өөрөө зовсоор ч дуусах юм билүү одооноос амьдарч эхлэнээ 'Амьдралд бэлдэх хамгийн зөв зам нь амьдарч эхлэх юм' гэдэг үг байдаг. Хэн хэлсэнийг нь мэдкү. одооноос юманд анхааралтай хандаж хэлсэн хүн мүний нэрийг нь цээжилдэг болноо :D

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал

Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зурагтөөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Б.Энхтуяа
1996

No Surprises

Хүүхдүүдээ та нарыг бурхан ивээг. Ийм сайхан дууг сонгож авч дуулдаг сайн хүүхдүүд байна шүү. Дахиад жоохон бэлдэх л хэрэгтэй байнада энэ тэр :D

They Said That Hell's Not Hot

Хүү илжгэн дээрээ суун өвгөн уяанаас нь хөтлөн хот орохоор явж байв. Хэсэг хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө 'хөгшин настай хүнийг алхуулж, жижиг хүү сууж явах нь ямар ичмээр юм бэ' гэжээ. Хүү өвгөн 2 хэлсэнийг зөв гэж бодон байрлалаа солив.
Дараа нь дахиал хэсэг хүмүүс зөрж өнгөрөхдөө 'Ямар ичмээр юм бэ ийм жижигхэн хүүхдийг алхуулчаад, яаж өөрөө сууж явж чадаж байнаа' гэв. Ингээд тэр 2 хоёулаа алхаж явахаар болов. Цааш алхаж байтал мөн л хүмүүс 'Ямар тэнэг юмбэ илжиг хөтөлчөөд 2уулаа алхаад байхда яахавдээ' гэв. Энэ удаа 2уулаа илжгэн дээрээ сууж явахаар шийдэв. Хэсэг хугацааны дараа зөрөн өнгөрөх хүмүүс 'Ямар аймар юм бэ, хөөрхий илжгэн дээр хоёрын 2уулаа суугаад байхдаа яахавдэ' гэв. Эцсийн эцэст тэр 2 илжгээ өргөж явах болов. Гүүр гаран явж байтал илжгэнд тохсон байсан ачаа унаж ардаас нь илжиг өөрөө унаад живж үхлээ.
Хүн болгоны сэтгэлд тааруулах албагүй, өөрийнхөө замаар өөрөө яв.

Franz Ferdinand


Franz Ferdinand - This Fire
Галзуутай хамтлаг шүү ялангуяа энэ дууны бөмбөрыг нь сонсохоор зүрх амаар гарч ирэх гээд байдаг юм.


Franz Ferdinand- Ulysses (шинэ цомогны эхний клип)
Franz Ferdinand-н удаан хүлээлгэсэн 4дэх цомог Tonight: Franz Ferdinand гарчээ. Хамтлагын нэрний тухайд зүгээр нэг орой л зурагтаар морьны уралдаан үзэж суугаад Австрийн уралдагч гэхүү (морин дээр сууж давхиулдаг хүнийг нь юу гэх вэ?). тэр хүний нэрийг нь сонсоол өөө энэ ёстой хамтлагын нэрэнд яг тохирох юм байна гээл авцан гэдэг.
Шинэ цомогноос 2 дуу олж авсан байгаа. энд наачихъя :)

Өнгөт зураг болон 2 хүн


Зургийг Louis Arthur Ducos du гэж анх өнгөт гэрэл зураг авах аргыг нээсэн хүн авжээ. Subtractive color (CMYK) буюу cyan-Оюу ногоон, magenta-улаан ягаан болон yellow-шар өнгүүдийн нийлмэл өнгөнөөс бүрдсэн зураг юм. Энэ үед нь Additive color буюу RGB нээгдээгүй байсан юм боловуу сайн мэдэхгүймаа. Өнгөний төрлүүдийн талаар судлах л хэрэгтэй байгаамда :(




Харин энэ нь хамгийн анхны хүний дүрс гарсан фото зураг. Энэ зургийг авах гэж албаар ч хүнийг оруулаагүй юм байна. Зураг авч туршилт хийж байхад нь 2 хүн холдож өгөхгүй 10аад минут болсон гэнээ. Тэгсэн нэг нь гутлаа гудамжны гуталчингаар тослуулж байгаа нөгөөдөх нь тосолж байгаа юм гэнээ хэхэ. Сайндаа ч биш ингэж л зургын хальсанд мөнхөрсөн юм байх. Зурган дээр дараад томруулж хараарай.

Shadowplay



1979 оны Joy Division-н Shadowplay. 2007 онд Killers дуулсан нь. Killers-н дуулсан хувилбараараа мөн энэ ондоо Control буюу Joy Division-н гоцлол дуучин Ian Curtis-н амьдрал уран бүтээлийн тухай киноны саундтрак болсон юм. Сайхан бүтээлийг хэд худалдаад ч зарагдсаар л байх юмда. The Killers зөндөө хуучны дуунуудыг дахин дуулсан болохоор дараа дараагын бичлэгүүдэд тус тусад нь бичнээ :)



дууг татаж авах

1

Банжигаасаа салж ядаад л байна :( Ямар ч байсан хов хоосон блогынхоо жавар, сүнс мүнс юу байдаг юм тэднүүсийг үргээхийн тулд нэг сайхан ая дууны саарал хадаг баръя.

энэ дуунаас болж Ороок хөгжим руу аюумшигтай халтиран орж билээ. Миний хамгийн дуртай клипүүдийн нэг, одоогийнхтой харьцуулахад график нь хуучирсан байж магадгүй л дэ гэхдээ л лаг сэтгэмжтэй.

Powered by Blogger.

Popular Posts

Popular Posts

Flickr Photostream

Livemusic.mn on Facebook

Recent Posts

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from zangga. Make your own badge here.

Twitter Updates

Meet The Author

Get In Touch